Хүүхдээ тэврээд үсрэх гэж байсан эмэгтэйг онцгойгийнхон аварлаа


 

Зургаан настай хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг онцгойгийн алба хаагчид аварлаа. Тодруулбал, өчигдөр 09.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, зургадугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй зургаан настай охиноо тэвэрч тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан  аюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ.     

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Б.Туяа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.116.99) 2015-01-15 08:41:34
evii ym medeh huuhdiig ingej zovooj bh gj bodvol eej n l bailgui tusdaa bmaar ym
hishfe (66.249.93.196) 2015-01-14 22:49:15
Ma bairnii urdah bair bnshd yu bolsiin boldoo hmm
(202.70.46.200) 2015-01-14 22:36:33
Aimaar yum aa hoorhii huuhed yasan hetsuu bsan bol