Фейсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг Эболагийн эсрэг

Өчигдөрхөн ноён Марк Зукерберг болон түүний гэргий Присцила Чан нар хувийн зүгээсээ 25,000 ам долларыг Эболатэй тэмцэх төвд хандивлажээ. Үүнийг Марк Зукерберг өөрийн цахим хаягаараа олон нийтэд мэдэгдсэн байна.


Тэрээр “ Присцила бид 2 Эболатай тэмцэх санд 25,000 доллар хандивлалаа. Эбола чичрэг халдварт өвчин нь чухал цэг дээр иржээ. Одоогоор 8400 гаруй энэхүү өвчний халдвар авсан байна. Маш хурдацтай тархаж байгаа бөгөөд даруй арга хэмжээ авахгүй бол дараагийн хэдэн сарын хугацаанд 1 сая гаруй Эболагийн халдвар авч болзошгүй юм. Бид энэ буцалтгүй тусламжийг гарч буй үр дагавраас урьдчилан сэргийлнэ гэдэгт итгэж байна. Бид хүмүүсийн амьдарлыг аварч, тус өвчинтэй тэмцэж чадна гэдэгт итгэж байна ” хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.