Диана гүнжийн даашинзыг дуудлага худалдаагаар заржээ
Диана гүнжийн өмсөж, хэрэглэж байсан зарим зүйлсийг үе үе дуудлага худалдаанд оруулан зардаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Диана гүнжийн хайртай даашинзыг худалдсан байна. Тэрээр энэхүү даашинзыг 1986 онд Австри улсад айлчлахдаа өмсөж байжээ.



Тэрээр өөрийн энэхүү гоёмсог цэнхэр даашинзыг 1997 онд нас барахаасаа гурван сарын өмнө Нью-Йорк хотод худалдаж байжээ. 2013 оны 6 дугаар сарын 14-ий өдөр Керри Тейлорын дуудлага худалдаанд 131,000 ам.доллараар зарсан бөгөөд тус дуудлага худалдааны төвд 114-145 мянган ам.долларын ханштай 2 жил болсон байна. Ийнхүү хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Диана гүнжийн цэнхэр даашинз шинэ эзэндээ 145,000 ам.доллараар иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







