Оддууд хаагуур зочлов?

Дуучин Бионсе
Лондон хотод болсон Евростард 2014 оны 10 дугаар сарын 14-нд хүрэлцэн ирсэн
байна.

Өнгөрсөн 10 дугаар
сарын 13-ы өдөр 58 дахь Лондон Кино фестивалийн үеэр жүжигчин Женнифер
Лауренсийн тоглосон “Серена” кино нээлтэн дээр ирсэн байна.

Алдарт загвар
өмсөгч Жизель Бюндхен 13-ы өдөр Chanel брендийн үдэшлэгт оролцсон байна.

Жүжигчин Рийз
Витерспүүн мөн 58 дахь удаагаа болж өнгөрсөн Лондон Кино Фестивалд хүрэлцэн
иржээ.

Жилийн шилдэг
эмэгтэй шалгаруулах ёслол 10 дугаар сарын 13-нд Лондонд болж өнгөрсөн билээ. Жүжигчин,
дуучин дэггүй од Линдсей Лохан энэ үйл ажиллагаанд оролцсон байна.

20 дугаар зуун
фокс, Reel
FX анимейшн студийн хамтын бүтээл
болох Амьдралын ном хүүхэлдэйн киноны нээлтэн дээрх Зое Салдана. Киноны нээлт
өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 12-ы өдөр болж өнгөрчээ.

Дуучин, жүжигчин
Женнифер Лопез Ноён Бөүнс Пампкин Патч ажиллагааны үеэр хүрэлцэн иржээ. Зургаас
харвал маш олон хулуу байсан бололтой.

10 дугаар сарын
11-ий өдөр “Хар хун” киноны од Натали Портман “хүүхдийн эмнэлэг”-ийн нээлт дээр
хүрэлцэн иржээ. Түүний өмссөн даашинз тун дэгжин харагдуулжээ.

Жүжигчин Меган Фокс
болон түүний сүйт залуу Брайн Остин Грийн нар “Феррари” брендийн 60 жилийн ойн
баярт хүрэлцэн иржээ. Тус үдэшлэг оддын хотхон болох Беверли Хиллсийн Уаллис
Анненберг Төвд 11-ий өдөр болжээ.







