Жинхэнэ зөгийн балыг хэрхэн таних вэ?

Зуны дөнгөж хураасан балыг дээрхи аргуудаар таних хэрэгтэй. Харин 11-р сараас хойш жинхэнэ балыг танихад амархан болоод ирдэг. Зөгийн бал байгалийнхаа хуулиар 11-р сар гэхэд өтгөрч талстжисан байх ёстой. Хэрэв өдийд шингэн зөгийн балыг “ориг” гэж танд үнэмшүүлэх гэж байгаа бол битгий итгээрэй. Зарим хүмүүс өтгөрсөн балыг хараад хуурамч гэж боддог. Ингэж боддог хүн маш олон байдаг болохоор худалдаалагчид жинхэнэ балыг кристаллжихаар нь халааж шингэн байдалд нь оруулсан байж ч болох л доо. Халаасан бал хэзээ ч буцаж талстат болдоггүй. Гэхдээ ингэж халаасан баланд эмчилгээний увидастай бодис байхгүй болсон байдаг. Зөгийн балны гайхамшигт увидасыг бүрдүүлж байдаг биологийн идэвхит бодиснууд 40 градусаас өндөр температурыг тэсч чаддаггүй, үхэх нь үхээд, задрах нь задраад алга болдог болохоор халааж шингэлсэн бал амтнаас цаашгүй болдог. Тийм болохоор бал хураадаг сезон өнгөрөөд 3 сар болсон тохиолдолд өтгөрсөн бал авбал алдахгүй. Харин авсан хойноо, шингэн баланд дуртай бол та өөрөө, балныхаа ашигтай шинж чанарыг нь алдагдуулахгүйгээр шингэлж болно. Үүний тулд шилтэй балаа 40 градусын усанд тавих хэрэгтэй. Олон цаг болж байж хайлна. Байн байн хөрсөн усыг асгаж, шинэ ус хийх ажил л гарна даа. Манайхан зөгийн балтай ус уухдаа хав халуун усанд хутгаж, хамаг чухал бодисыг нь “алаад” байдаг. 40 градус! Үүнийг санаж яваарай!
Одончимэг,






