СТА жүжигчин Р.Анхнямын тоглосон ”Wolf totem” кино ирэх оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ
СТА жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээж буй "Wolf totem" кинонд тоглож байгаа билээ. "Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа бөгөөд Францын кино найруулагч Jean-Jacques Annaud тус киног найруулж байгаа аж.

2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү кино өдгөө Өвөр монголд зураг авалтуудаа хийгээд дуусч байгаа юм. 2012 онд киноны гол дүрийн эмэгтэйг Монголоос сонгон шалгаруулахад жүжигчин Р.Анхням шалгарсан байдаг. Тэгвэл "Wolf totem" уран сайхны кино 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.