Уран нугараач Г.Нямгэрэл хөлөөрөө нум сум харваж олон улсын шүүгч нарыг гайхшруулжээ
Уран нугараач Г.Нямгэрэл нь найман настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Тэрээр Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг уран нугараачдын тэмцээнээс хамтлагаараа алтан медаль хүртэж байжээ. Мөн 2011 онд Монте-Карлогийн Олон улсын 34-р их наадамд есөн охины бүрэлдэхүүнтэй “Blue sky girls” гэдэг хамтлагаараа оролцож хүрэл цом хүртээд 2011 ондоо БНХАУ-д хоёр жилд нэг удаа зохиогддог олон улсын тэмцээнд мөн хамтлагаараа амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болсон амжилттай юм. Харин үүгээр түүний амжилтууд дууссангүй.
Г.Нямгэрэл өнгөрсөн есдүгээр сарын 22-31-нд Болгар
улсын Несебар хотод болсон Язгуур
урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадамд оролцож багаараа үнэмлэхүй аваргаар шалгарч, Гран при шагнал
хүртсэн юм.

Багын бүрэлдэхүүнд Төрийн шагналт Д.Сосорбарам, “Домог” хамтлагийнхан, Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл, бүжигчин Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг болон уран нугараач Г.Нямгэрэл, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нарын уран бүтээлч оролсон билээ.


Уг наадмын үзүүлбэрийнхээ үеэр уран нугараач Г.Нямгэрэл уран нугарахаас гадна “хөлөөрөө нум сум харван” олон улсын шүүгч нарыг болон улс орноо төлөөлөн оролцож буй 24 орны уран бүтээлчдийг гайхшруулжээ. Ингээд түүний уран нугаралтын гайхалтай зургуудаас хүргэж байна.







Түүнчлэн ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтанд уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр өрсөлдөж байгаа ажээ.
Бүсгүй та уран нугараач Г.Нямгэрэлийн үзүүлбэрт саналаа өгөхийг хүсвэл доорх линкээр орж дэмжээрэй!
http://culture.sochi2014.com/year2013/competition/movie/id17428/works/work20169/





