Хүүхэд юунаас айдаг вэ?
Та хүүхэддээ үлгэр, уран зохиолын ном уншиж өгөхдөө сайн ойлгуулах хэрэгтэй. Учир нь зарим үлгэр, ном зохиолд харгис хэрцгий явдлыг харуулсан байдаг тул хүүхдийн эмзэг сэтгэлд acap их нөлөөлдөг. Сургуулийн өмнөх насны хүүхдэд зугаатай хөгжилтэй адал явдал бүхий зохиолууд нь сонирхолтойгоос гадна сургамжтай.

Амьтдын тухай ярихдаа байгальд харгис сонгон шалгаруулалт явагддаг тухай эхний үед дурсаагүй нь дээр. Зарим хүүхэд харанхуйгаас, хулганаас гэх мэт айдаг, мөн эмгэнэлт явдлаар төгсдөг зохиолд дургүй, шөнө хар дарж зүүдэлдэг.
Иймээс хүүхэд том ангид орлоо гэж зөнд нь орхиж болохгүй. Хүүхэд 11-12 настай болсон хойно уншсан ном, зохиолын гол баатартай өөрийгөө харьцуулж байдаг. Тиймээс өөрийгөө тэднээс хэт ялгаатай гэж эмзэг хүлээн авч, өөрийгөө хэнд ч хэрэггүй, ганцаардмал гэж сэтгэлээр унахаас сэргийлээрэй. Хүн бүрийн авъяас билэг, боломж, чадвар харилцан адилгүй, тодорхой нэгэн хүрээгээр хязгаарлагддаг. Хэрэв танай хүү охин төрөлхийн аймхай бол түүний супермэн болгох гэж оролдох хэрэггүй. Түүний оронд үлгэрлэн дуурайх баатруудын тухай, тэр тусмаа шинжлэх ухаан, урлагийн суут хүмүүсийн тухай ном зохиол санал болго. Тэр энэ хүрээнд өөрийгөө "олж" юу магад. Хүүхдийн ямар ч дутагдлыг давуу тал болгон дөвийлгөж болдог. Хүүхдээ өөртөө итгэлтэй, зорилго бүхий бүтээлч хүн болгохыг хичээгээрэй.

Эх сурвалж: hunnu.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.