Тэд эргээд болздог болсон уу?
Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо болон поп дуучин дива бүсгүй Рианна нарыг нэгэн үе болзож, хайр сэтгэлтэй болсон талаар шуугиж байсан ч удалгүй Лео өөрийн найз бүсгүйг олны өмнө гаргасан.

Тэгвэл тэдний өмнөх болзоо, дурлалын талаарх шуугиан намжаагүй байхад Лас Вегаст хамтдаа шоунд оролцож, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлсэн гэх мэдээлэл сошиал ертөнцөд гарлаа.

Тэд хамтдаа нэгэн үдэшлэгийн нээлтэнд ирсэн бөгөөд хоёр биенийхээ чихэнд нууцхан шивнэлдсээр байсан аж. Лео шоуг түрүүлж орхин гарж араас нь Рири гарчээ. Гэхдээ тэднийг хамтдаа байсан гэдэг нь баталгаатай бус байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



