Баяртай Оскар Де Ла Рента

Латин Америк гаралтай алдарт загвар зохион бүтээгч Оскар Де Ла Рента 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр удаан хугацааны туршид хорт хавдартай тэмцсэний эцэст амьсгал хураасан байна.



1932 оны 7 дугаар сарын 22-ы өдөр Доминиканы Санта Домингод мэндэлжээ. Өөрийн загвар зохион бүтээх гараагаа Жеки Ли Кеннедигийн дэгжин загварын хувцас зохион бүтээх ажлаар эхлүүлжээ.



Түүний бүтээсэн эмэгтэй загварын даашинз, хувцас нь бүх цаг үеийн шилдэг загварт багтаж байжээ. Оскар Де Ла Рентагийн урласан даашинзыг шүтэн бишрэгчдийг "Их хотын амьдрал" телевизийн олон ангит киноны од жүжигчин Сара Жессика Паркер, Женнифер Гарнер нар тэргүүлдэг ажээ.



Саяхан Холливуудын халуухан залуугаар үргэлж шахуу тодорхойлогддог Жорж Клуни үзэсгэлэнт бүсгүй Амалтай хуримласныг манай уншигчид мэдэх бизээ. Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий Амалын даашинзыг Оскар Де Ла Рента урлаж өгчээ. Хатагтай Клунигээс гадна Опра Уинфрей, Пенелопе Круз, Хиллари Клинтон нар түүний даашинзыг сонгодог байсан аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.