Үнэтэй салонд өдрийн талыг өнгөрөөхгүйгээр мэргэжлийн маникюр хийсэн мэт хумстай болмоор байна уу? Бага зэргийн тэвчээр, хэдэн удаагийн дадлагын эцэст та зөвхөн хумсны будгийн үнээр хүссэн үедээ франц маникюр өөртөө хийж сурах болно.

Доод суурь хэсэг нь ягаан, үзүүр хэсэг нь цагаан будалт бол Франц маникюрын түгээмэл хэлбэр бөгөөд ихэнх салонуудын үйлчлүүлэгч нар ийм хумстай болохыг хүсдэг. Тэгвэл та дэлгүүрээс маникюрын багаж хэрэгсэл, ягаан, цагаан өнгиййн хумсны будаг, хумс бэхжүүлэгч зэргийг авж бэлдээрэй.

1-р алхам.

Хумсаа хүссэн урттайгаар засаж аваарай. Ямар ч өөгүй байх ёстой шүү. Аа бас Франц маникюр хийж байх үед урт байвал тохиромжтой.

2-р алхам

Хуурайгаа аваад дөрвөлжин, дугуй гээд хүссэн хэлбэрээ гаргаж засна.

3-р алхам

Савтай бүлээн усанд гараа дүрж, 1-2 минут дэвтээх хэрэгтэй. Дараа нь хумсны илүү махыг цэвэрлэж авна.

4-р алхам

Эхний будгаар будахаас өмнө хумсаа бэлтгэж сайтар зүлгэж өгнө.

5-р алхам

Одоо эхний давхаргаар будахад бэлэн болсон байгаа. Бүдэг ягаан будгаар хумсаа нимгэн будаад хаттал нь хэдэн минут хүлээнэ. Дараа нь дахин нэг давхарлаж будаад сайтар хатаана.

6-р алхам

Жижиг наалддаг цаас аваад цагаанаар будах хэсгээ ил гарган зураг дээрх шиг наана.

7-р алхам

Ил гаргасан хэсгээ цагаан будгаараа будаад хатаанав дараа нь дахин давхарлаж будаад сайтар хатаана.

8-р алхам

Наалтаа аваад өнгөгүй будаг эсвэл бэхжүүлэгчээр хумсаа будна. Ингээд л Франц маникюр бэлэн боллоо.