“Оскар”-ын сонирхолтой баримтууд
84 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд эхэлж, амжилттай болж өндөрлөлөө. Анх 1929 онд 250 зочидтойгоор зохион байгуулагдаж байснаас хойш өдгөөг хүртэл уламжлагдсан бөгөөд олон шинэ номинаци нэмсээр байгаа. Хамгийн том кино наадмын талаарх сонирхолтой баримтуудыг BBC ангентлагийн веб сайтад гарчээ.
Товч сонирхуулахад
-Холливүүдийн романтик инээдмийн кино “It Happened One Night” /1934/ кино 1935 оны шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол гэсэн таван гол шагналыг зэрэг хүртэж байсан юм.
- Шилдэг туслах дүрийн шагнал 1936 онд нэмэгджээ.
-1942 он дэлхийн II-р дайны жилүүдэд тус наадмыг цом болох алтадсан баримлыг энгийн металаар хийдэг байв.
-1945 онд жүжигчин Бари Физгэралд шилдэг эрэгтэй гол ба туслах дүрд зэрэг нэр дэвшиж байжээ. Үүний дараахан номинациудын журамд өөрчлөлт оруулснаар ийм явдал дахин давтагдаагүй байна.
-1948 онд шилдэг гадаад хэл дээрх кино номинаци нэмэгдэж, анхны шагналыг Италийн “Shoe-Shine” кино хүртсэн байна.
-1953 онд “Оскар”-ын ёслолын ажиллагаа телевизээр анх удаа цацагдсан.
-1960 онд “Ben-Hur” /1959/ кино “Оскар”-ын түүхэнд дээд амжилт тогтоож 12 номинацид өрсөлдөж, 11 шагналын эзэн болжээ.
-1973 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Марлон Брандо Америкийн индиан иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эсэргүүцэл илэрхийлэн шагналаа авахаас татгалзжээ. Шагнал гардуулах Ёслолын ажиллагааны үеэр тайзан дээр түүний өмнөөс индиан бүсгүй гарч, индианчуудын эрх ашгийг хамгаалахыг уриалж байжээ.
-1998 оны ёслолын ажиллагаанаас Италийн жүжигчин, найруулагч Роберто Бэнигни өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон “Life Is Beautiful” /1997/ киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, уг кино тухайн жилийн гадаад хэл дээрх шилдэг кино болсон юм. Тэрээр нэг үдшийн дотор хоёр шагналын эзэн болсон байна. Энэ кино одоо америкчуудын дурлан үздэг киноны нэг болжээ.
-2001 оны улаан хивсний ёслолын үеэр Исландын дуучин Бжоркийн өмссөн хунг дүрсэлсэн загвартай цагаан даашинз “Оскар”-ын түүхэн дэх хамгийн өвөрмөц даашинзны нэг байлаа.
-1949 оноос шилдэг хувцасны дизайнер номинаци нэмэгдсэн бөгөөд хар цагаан, өнгөт кино гэсэн хоёр шагналтай байж. Анхны шагналыг “Joan of Arc” (1948) киноны дизайнер Дороти жэкинс, Барбара каринска нар авсан бол, хар цагаан төрөлд “Hamlet” (1948)-ын хувцсаар дизайнер Рожэр К.Фюрс шалгарчээ. 1968 оноос эхлэн хар цагаан киноны шагнал хасагдаж, өнгөт киноны шилдэг хувцасны шагнал гардуулдаг болжээ.
-1940 оны ёслолын үеэр “Gone with the wind” /1939/ кино нийт найман номинацид нэр дэвшин өрсөлджээ. Киноны туслах дүрд тоглосон хар арьст жүжигчин Хэти Мак Даниел анх удаагаа энэхүү наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнээр анхны хар арьст жүжигчин болсон юм.
Оскарын шагнал хүртсэн анхны Ази жүжигчин
-1958 онд Японы жүжигчин Миёоши Үмэски “Sayonara” /1957/ киногоороо шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж “Оскар”-ын шагналтай анхны Азийн жүжигчин болжээ. Оскарын үнэлгээний өөрчлөлт “Оскар”-ын шагналд нэр дэвшиж буй бүтээлүүдийн шилдгийг санал хураалтаар тодруулдаг журамтай. Тэгвэл 1945 оноос эхлэн мөрдөж ирсэн уг дүрэмд өөрчлөлт оржээ. Нэг хүн нэг кинонд санал өгөхөө больж, кино бүрийг 1-10 гэсэн оноогоор үнэлнэ. Ингэснээр хамгийн их үнэлгээтэй кино тодруулж болох тухай шагнал гардуулах академийн захирал Том Шэрак ярьсан байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







