Эмэгтэй жүжигчид дэлгэцийн бүтээлд нэгдлээ


Ганц бие эмэгтэйн тухай өгүүлэх нэгэн шинэ кино хийгдэж байгаа юм байна.Тэгвэл энэхүү киноны гол дүрд
“Шинэ Үе” продакшны жүжигчин Г.Ундармаа, “X Түц”-ийн А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын О.Дөлгөөн нар
 хамтран тоглож байгаа аж. Нас, насны сэтгэл татам бүсгүйчүүд маань ганц бие эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх шинэ кинонд тоглож байгаа бөгөөд зураг авалтын ажил дуусах шатандаа орсон байна. Тэгэхээр хошин урлагийн ертөнцөд өөр өөрийн өнгө төрх, орон зайг нэгэнтээ бий болгож чадсан жүжигчин бүсгүйчүүд тун удахгүй тайзнаас бус кино дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ.


Жүжигчин Г.Ундармаагийн хувьд кино бүтээл гэхээсээ илүү хошин урлагт олон жил зүтгэж буй чадварлаг уран бүтээлч гэдгээр нь үзэгчид андахгүй бол залуу жүжигчин жүжигчин А.Туяа, О.Дөлгөөн нарын хувьд сүүлийн үед монголын энтертайнмент ертөнц, тэр дундаа хошин урлагт цахиур хагалан гарч ирж буй уран бүтээлчид. “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн оюутны ширээнд байхдаа л дэлгэцийн бүтээлд хүч үзсэн бөгөөд “Хайрын эрэлд” телевизийн олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн танил болж байсан түүнийг залуус “Амьдралд тавтай морил” цувралаар нь илүүтэй мэддэг юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.