Та таргалахыг хүсдэг үү?

Эхлээд бага илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэж, аажим аажмаар нэмсээр өдөрт 3000-3500 ккалт хүргэнэ. Хоолны 15% нь уураг, 30% нь өөх тос, 55% нь нүүрс ус гэсэн харьцаатай байвал сайн. Хэрэглэж байгаа уургийн тал нь амьтны гаралтай байх.Өдөрт хоолноосоо 120 г хүртэл өөх тосыг авах хэрэгтэй ба үүнийг өдрийн туршид ижил хуваарилаж авбал сайн. Ингэх нь хоол идэх дур хүслийг сэргээхээс гадна хүчиллэг орчныг хязгаарлахад сайн үүрэг гүйцэтгэдэг. (Ходоодны хүчил ихсэх гэх мэт) 3-н цайны халбага ургамлын тос уухад хангалттай.
Жин нэмэх үндсэн дүрэм:
• Хоол идэх дур хүслээ нэмж өгөх-Үүний тулд хоол идэхээсээ өмнө, ногооны эсвэл жимсний шүүс хагас стаканыг уух.
• Өдөрт 5-6 удаа яг тогтсон цагт хооллож байх.
• Хоолныхоо цэсийг зохиохдоо хамгийн дуртай хоолоо оруулахаа мартаж болохгүй.
• Үдийн хоол зэрэг нэлээн их идсэнийхээ дараагаар хагас цаг хэртэй хэвтэж амрах.
• Лимоны навчтай сайн ууж байгаарай. Тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна бодисын солилцоог удаашруулдаг.
Мөн ханаагүй өөх тосны эх үүсвэр болох шар буурцагны ,наранцэцгийн, оливын тосоор хоолоо боловсруулж идвэл амьтны гаралтай өөх тосноос илүү тустай.
Нүүрс ус их хэмжээгээр авч эхэлбэл махлахад их хэрэгтэй. Жишээ нь: Элсэн чихэр, зөгийн бал, цагаан гурилан бүтээгдхүүн, цагаан талх, гоймон, жимсний шүүснүүд. Мөн шөр буурцаг, шош, буурцаг сайн идэж байгаарай. Витамин, эрдсийн давс зэрэг нь хоолны шингэцэнд сайн нөлөөтэй гэдгийг битгий мартаарай.
Өглөөний хоол Аарц, бяслаг, какао, өндөгний шартай сүү, шингэвтэр сүүтэй будаа, эсвэл гурвалжин будааг сүүнд буцалгаж ууж болно.
Үдийн хоол Тугалын мах, туулай, шувууны мах- Чанаж, жигнэж болгоод дараа нь шарж болно. Загсны махыг мөн ийм маягаар бэлтгэж идэж болно. Хачир- Маслотай болон цөцгийтэй төмсний нухаш
Үдээс хойш Самар, үзэмтэй сүүн бүтээгдхүүн, оливын тосоор бэлтгэсэн ногооны салат байж болно.
Оройн хоол Өндөгтэй хоол идэж болох юм.
Эх сурвалж: chuhal.mn







