ӨӨРИЙГӨӨ ХҮЧЛЭН ЗОВОХГҮЙГЭЭР ГАЛБИРЖИХ БОЛОМЖИЙГ ГАГЦХҮҮ БҮЖИГ Л ТАНД ӨГНӨ

Аливаа хүний амжилттай ажиллаж, амьдрахын үндэс нь эрүүл мэнд гэдгийг хүн бүр толгой дохин хүлээн зөвшөөрөх биз ээ. Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэвшил зэрэг нь бидний амжилтыг өдрөөс өдөрт хойш татаж, амьдралын минь баяр баясгаланг хумсалсаар л байна.
Гэхдээ хөдөлгөөн гэхээр бүсгүйчүүдэд хамгийн түрүүнд фитнесс, аэробик санаанд нь ордог байх. Зөв л дөө. Гэхдээ үүнээс илүү өгөөжтэй, илүү сайхан зүйл бий гэдгийг танд сануулмаар байна. ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГТ БҮЖИГ.



Бүсгүйчүүдийн дийлэнх нь, тухайлбал та хэзээ ч юм, фитнесст яваад үзчихсэн л байгаа. Хүнд төмөр өргөж, дасгалуудыг хүчлэн байж хийхдээ маш их ядарч байгаагаа мэдэрч, хэдхэн хоног хичээллээд орхих үе байсан уу? Тэгвэл бүжиг танд ийм зовиур огтхон ч өгөхгүй.
Та бүжгээр хичээллэснээр:
• СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД: Бүжгийн цоглог ая хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнүүд таныг үргэлж сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байлгах болно. Энэ орчинд та ажил, амьдралын стрессээс бүрэн чөлөөлөгдөж чадна.

• БИЕ ГАЛБИРЫН ХУВЬД: Биед мэдэгдэх ямар нэгэн зовиур, ядаргаагүйгээр, өөрийгөө хүчлэх шаардлагагүйгээр булчингуудаа чангалж, жин хасаж галбиржих болно.

• ТОЙРОН ХҮРЭЭЛЛИЙН ХУВЬД: Бүжиг нь нийтийн урлаг учраас таныг үргэлж шинэ хамт олон, шинэ найз нөхдөөр хүрээлүүлж байдаг. Та бүжгээр дамжуулан өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүстэй танилцах, танилын хүрээгээ тэлэх, ганц биечүүд хосоо олох гэх мэт нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцох болно.



Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байх, эрүүл байх, зөв бие галбиртай болох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох гээд ийм олон давуу талыг бүжгээс өөр юу ч танд нэгэн зэрэг олгож чадахгүй. Бүжгийн гайхамшиг болоод эрч хүч, үр өгөөжийг нэгэнт мэдэрсэн та гайхалтайгаар өөрчлөгдөнө гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Одоо байгаа болон ямар болохыг хүсч байгаа хоёрын тань ялгаа нь ОДОО ЮУ ХИЙЖ БАЙГААГИЙН ЧИНЬ ҮР ДҮН юм шүү!
Бид та бүхэндээ “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Уг цогц сургалтын бүжгийн хөтөлбөрийн хүрээнд та салса, бачата, зумба зэрэг латин америк болон балет, белли, чөлөөт бүжгийн төрлүүдээс багийн саналаар сонгон хичээллэж, хөдөлгөөний эвсэлтэй болно. “Би ёстой эвсэлгүй”, “Бүжиг сурахгүй байх”, “Бие галбираасаа санаа зовж байна” гэх мэт айдсууд байгаа бол таныг сургах мэргэжлийн туршлагатай багш үүнд огтхон ч санаа зовохгүй байгааг дуулгая.
“Амжилтын жор” цогц сургалтад хамрагдсаны дараа ч та нэгэнт өөрийн болгосон бүжгээр үргэлжлүүлэн хичээллэж, дуртай үедээ клубуудэд зохион байгуулагддаг арга хэмжээ, партид оролцох боломжтой. Ганцаараа гэж айлтгүй, дүрэлзсэн эрч хүчтэй, бүжигт дуртай залуусын хүрээлэлд бид таныг хөтлөх болно.
Тун удахгүй шинэ жил ч болох гэж байна. Бүсгүй та гоёмсог даашинз, гоёлын нүүр будалт, тансаг үдэшлэгийн хажуугаар бие галбиртаа санаа тавьж байгаа биз дээ? Тэгвэл таны зөв галбиртай, уян хатан болгох бүжгийн хөтөлбөртэй “Амжилтын жор” цогц сургалтад нэгдээрэй.
Дашрамд хэлэхэд, бүсгүй таны цаг зав, мөнгийг хэмнэж нэг үнээр, нэг сарын хугацаанд амжилттай эмэгтэйд байх ёстой хамгийн чухал гурван чиглэлийг цогцлоосон “Амжилтын жор” сургалт нь шинэ жилийг тохиолдуулан 290,000 төгрөг болж урамшуулал зарласныг дуулгахад таатай байна. Мөн 11 дүгээр сарын эхний шинэ долоо хоногт эхлэх сургалтандаа цөөн хүн нэмж бүртгэх тул бүсгүйчүүд та бүхэн яараарай. Шинэ жил, шинэ оноо гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, шинэ мэдлэгтэй угтахыг хүсье. Амжилт, бүсгүйчүүд ээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.