Жирэмсэн үед өвчин намдаах эм хэрэглэх нь урагт сөрөг нөлөөтэй
Жирэмсний үед парацетамол болон бусад төрлийн өвчин намдаах эмийг хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Парацетамол нь хүүхдийн тархины хэвийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг төдийгүй хүүхдийн анхаарал алдагдлын эмгэгт хүргэх эрсдэлтэй аж.

Зургаа хүртэлх сартай жирэмсэн эхчүүд парацетамол хэрэглэх нь хүүхэд анхаарал алдагдлын эмгэгтэй болох магадлалыг 37-50 хувиар нэмэгдүүлдэг гэнэ.
Үүний зэрэгцээ Дани, Финланд, Францын эрдэмтэд 2000 гаруй жирэмсэн эх болон тэдний хүүхдүүдийг судалсан байна. Тэдний дунд жирэмслэлтийн 14-27 дахь хоногт дээрх төрлийн эмийг хэрэглэх нь урагт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Мөн хүүхдийн элэг, бөөрийг ихээхэн гэмтээдэг гэнэ. Иймээс жирэмсэн эхчүүд зайлшгүй шаардлагатай үед эмчээс зөвлөгөө авч маш бага тунгаар хэрэглэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: ugluu.mn







