Евгений Плющенко шинэ залуухан найз бүсгүйтэй болсон уу?
Цахим ертөнцөд нэгэн шинэхэн сенсаци дэлгэгдээд байна...Тэр юу вэ?

Орос орны төдийгүй бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн гайхамшигт уран гулгагч санаанд багтамгүй шийдвэр гаргалаа. Олимпын аварга Евгений Плющенко эхнэрээсээ салж залуухан Ази бүсгүйг сонгосон гэнэ... Плющенко сайхан эхнэртэй 3 хөөрхөн хүүхдийн аав шүү дээ хэмээн бүсгүйчүүд харамсаж байна. Энэ үнэн гэж үү? Харин түүний үнэн зөвийг бид тодруулан мэдээлж байна.

Саяхан буюу энэ сарын 23-нд Хятадад "World Celebrity Pro-A" хэмээх голфийн олон улсын наадам болсон юм. Энд дэлхийн дээдсийн хүрээллийнхэн цугласан бөгөөд томоохон хэмжээний улаан хивсний ёслол болсон билээ. Харин ёслолд Оросын алдарт тамирчин Плющенко нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг дагуулан ирсэн юм. Энэ үзэсгэлэнтэй бүсгүй бол Гонконгийн модель, жүжигчин Джанис Мэн.

Тэд ийн хамтдаа жаргалтай улаан хивсэн дээгүүр алхалсан нь папарацчидийн дуранд өртөж, тэднийг хайр дурлалын холбоотой хэмээх хардлагыг өгсөн билээ. Түүгээр ч барахгүй алдарт уран гулгач маань өөрийн Instagram-даа түүнтэй авуулсан зургаа нийтлэсэн байсан юм.
Гэвч баталгаатай эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаан хивсний ёслолд Евгений ганцаараа ирсэн бөгөөд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс сонгон хамтран алхсан байна. Энд Николь Кидмань Жессика Альба гэх мэт үзэсгэлэнт бүсгүйчүүд ирсэн бөгөөд Хойд хөршийн баатрын сонголт нь залуухан Ази модель байсан гэнэ.









