Үүрдийн залуугаараа байх удамшилтай гэр бүл

Хорвоо дэлхий гайхалтай зүйлсээр дүүрэн. Энэ удаад мөнхий залуу байх хувь тавилантай нэгэн гэр бүлийн талаар та бүхэндээ хүргэж байна. Хэдийгээр тэд 40 гарсан эмэгтэйчүүд боловч яг л 20 настай юм шиг харагддаг.


Шэрон Суй 36 настай, дунд зогсож байгаа цагаан цамцтай эмэгтэй бол тэдний ээж бөгөөд 63 настай, том охин Лур Суй 41 настай бол дунд охин Фэйфэй 40 настай юм. Тэд бүгд л өсвөр насны охид шиг харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай. Удамшил гэж үүнийг л хэлэх байх.

Лур Суй дизайнер мэргэжилтэй бөгөөд ээжүүдийн баярын өдрөөр инстаграм хуудаснаа ээжтэй авхуулсан зургаа тавьжээ. Тэдний жинхэнэ насыг мэдсэн олон хүмүүс гайхашралд орж байв. Тэр цагаас хойш тэдний гэр бүл цахим ертөнцөд тун алдартай болж, мянга мянган дагагчтай болсон юм.



Тэдний ээж Мэй Ван 63 настай, тэтгэвэртээ гарсан бүжигчин эмэгтэй.






Лур Суй 41 настай

Тэрээр энэ айлын хамгийн том охин бөгөөд Тайвань төдийгүй дэлхий дахинаа алдартай болж байгаа. Түүнийг инстаграм хуудаснаа 412 k хүн дагадаг бөгөөд facebook - ээр олон хүмүүсд эерэг зүйлийг өгч чаддаг эмэгтэй юм. Лур Суй эгч дүү нарынхаа дундаас хамгийн алдартай нь.


Гооо сайхны нууцынхаа талаар Тайваньны сэтгүүлд өгсөн ярилцлагандаа  "Хангалттай ус уудаг бөгөөд ямар нэгэн элсэн чихрийн агууламжтай ундаа, шүүс уудаггүй. Шинэхэн ногоо ихээр хэрэглэдэг. Ялангуяа хятад байцаа түлхүү иддэг бөгөөд мах бага иддэг. Өдөр бүр коллаген болон витамин C хэрэглэдэг байна. Арьсандаа хангалттай чийг өгч, ус ууж байхад арьс үрчлээтхээс айх хэрэггүй"  гэж ярьсан байна.













Бага охин Шэрон Суй 36 настай

Шэрон Суй хамгийн бага охин гэхдээ доороо бас нэг эрэгтэй дүүтэй. Тэрээр бусад эгч нарыгаа бодвол иилүү спортлог бөгөөд дасгал хөдөлгөөн түлхүү хийдэг аж. Түүнийг инстаграм хуудаснаа дагагчид нь 16 - тай юм шиг харагдаж байна хэмээн үнэлсэн байна.










2 дахь охин Фэйфэй 40 настай


Фэйфэй нэг л зуршилтай гэнэ. Тэрээр хэлэхдээ "Би  350-500 мл уудаг.Үүнийг 10 жилийн турш баримталж, зуршил болгож ирсэн. Эгч , дүү, ээж  мөн адил усыг хангалттай хэрэглэдэг. Уснаас өөр чихэрлэг ундаа, жүүс хэрэглэдэггүй" хэмээн ярьжээ. Бид ус бидэнд чухал гэдгийг мэддэг боловч эдгээр эмэгтэйчүүд шиг яг баримталж чаддаггүй шүү дээ.



Тэд Тайвань улсад ажиллаж амьдардаг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Anita Gerard (105.112.26.167) 2017-11-01 00:11:04
зээл зээл зээл Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу Бид бүх төрлийн зээлийг маш хурдан хялбар аргаар хувийн зээл автомашины зээл ипотекийн зээл оюутны зээл бизнесийн зээл хөрөнгө оруулалтын зээл өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс компаниудад зээл олгодог Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй зээлийн шалгалт шаардлагагүй 100 баталгаатай Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна Бид танд найдвартай дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна Дараа нь и-мэйл илгээхдээ anitagerardloanfirmgmailcom доорх хаягаар илгээнэ үү