ТА ХЭР СҮПЕРВҮМЭН БЭ?

-Орчин цагийн эмэгтэй буюу СҮПЕРВҮМЭН болох шаардлага

Нөхөр чинь өөр хүнтэй явалдвал, сэтгэл хөрж, гэр бүл салахдаа тулсан бол энэ эхнэрийн буруу, гэрт хэрүүл тэмцэл тасрахгүй, айл гэр өнгөтэй өөдтэй биш байвал ааштай, ажилгүй эзэгтэйн буруу, хүүхэд тань зөв хүмүүжилтэй, сурлагатай болж төлөвшөөгүй бол ээжийнх нь буруу, өөртөө арчаатай, гоё сайхан явж чадаагүй бол эмэгтэйн өөрийн нь л буруу. Ерөөсөө бүгд эмэгтэй хүний буруу!!!

Эмэгтэй та эхнэр, ээж, эзэгтэй, бие даасан бүсгүйн аль ч дүрүүдэд бай иймэрхүү яриа, сургамжийг амьдралаас хангалттай сонссон гэдэгт итгэлтэй байна. “Яагаад эмэгтэй хүн бүх зүйлд буруутай гэж?” гэх шаралхуу үг, барьцамтгай зан, уур унтуу зэрэг зэрэг давхцаад шал дургүй хүрмээр болоод ирж байгаа биз. Би ч гэсэн тэгдэг л байсан.

Өнгөрсөн цаг дээр ярьж, бичиж байгаагийн учир нь хэдэн жилийн өмнө бол би эмэгтэйчүүдийн тухай ийм зүйл ярьсан хэнбэгуайтай ч ам уралдуулан маргахад бэлэн байлаа. Харин одоо бол бусдын амьдралыг харж ойлгож, эрчүүдийн дийлэнх нь ямар хүүхэд шиг ааш аягтай, хариуцлагагүй байдгийг мэдэж, өөрөө ч амьдралаас туршлагажаад ирэх үедээ дээрх бүхнийг бүрэн дүүрэн биш ч ихэнхийг нь толгой дохин хүлээн зөвшөөрөх болсон юм. Энэ нь нэг талаас амьдрал эмэгтэй хүнээс хэтэрхий ихийг шаардаж, тэд голлох үүрэг гүйцэтгэх болсныг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой. “Та хэдэн хүүхэдтэй вэ? гэдэг асуултад “Эгч нь нөхрийгөө оролцуулаад 4 хүүхэдтэй ш дээ” гэсэн хариулт наанаа инээдэм ч цаанаа бас л нэгийг хэлээд байх шиг.  Нөгөө талаас зүгээр л гомдлол, гоншигонолгүй өөрсдөөсөө бурууг хайгаад үзэх хэрэгтэй гэж бодсоных. 

Хүн хөгжил гэгч зүйлийн “ачаар” маш олон мэдээллийг нэг дор авч, түүнийгээ боловсруулж ч амжилгүйгээр дараагийнхад шилжиж байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн давуу тал их ч энэ бүхнийг боловсруулж, амьдралдаа зөв хэрэглэх тал орхигдоод байгаа нь харамсалтай. Гэтэл өнөөдөр ажил, амьдралын аль ч тал дээр хүнээс маш олон талын мэдлэг ур чадвар шаардаад байдаг. Тэгээд би чинь энэ өрсөлдөөнт нийгэмд амьдрах урлаг, арга барилыг хэр сайн эзэмшсэн, чадвартай хүн билээ гээд өөрөөсөө асуухаар ээрч байх жишээтэй.

Эмэгтэй хүн болж төрсөн л бол амьдралын эцэс төгсгөлгүй өрнөх тулаанд бэлэн байх ёстой аж. Тэртэй тэргүй амьдрал бүсгүйчүүд биднийг гол тоглогч болгож байна. Багийн амжилт танаас л шалтгаалах учраас та хүссэн хүсээгүй маш сайн, чадварлаг тоглогч болох шаардлага гарч ирж байгаа биз? Бүр тодруулбал амьдрал таныг аль ч утгаараа жинхэнэ сүпервүмэн болохыг шаардаж байна. Дэгсдүүлсэн хэрэг биш шүү, чухам тэгж байж л эмэгтэйчүүд бид амжилттай амьдралыг бүтээж чадахаар байна.

Та өөртөө анхаарал тавихаа болих л юм бол, та өөрөө хүчтэй, тал бүрийн мэдлэг мэдээлэлтэй, ололт амжилттай л байхгүй бол амьдралын бусад зүйлс, гэр бүл, нөхөр хүүхэд тань таны хяналтаас гарах болно. Аймшигтай биш гэж үү? Та үүнийг хүсэхгүй л байгаа биз дээ? Тэгэхээр буруутгал, зүхэл, дайралтад ядарч түүртэж, гомдлолгүйгээр өөрсдөдөө чухам ямар ур чадвар дутуу байгааг хатуу шүүн тунгаагаад үзэцгээе л дээ. Хэн нэгэн, магадгүй найз залуу, нөхөр чинь танд сайхан амьдралыг бэлэглэх юм шиг харж хүлээж, тэр нь бүтэлгүйтэхэд сэтгэлээр унаж, амьдралд тунихийн оронд эсрэгээрээ амьдралд бүх санаачилгыг гартаа авч, бүхнийг хүссэнээрээ удирдах нь надад лав таалагдсан. Танд ч гэсэн таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Эмэгтэй хүний дотоод агуу хүчийг сэрээгээд юу болохыг харцгаая л даа. Тэгэхээр,...

Та жишээ нь гэр бүлийнхээ санхүүг зөв зохион байгуулж чаддаг уу? Хэмнэлт, хадгаламж, хуримтлалын талаар хэр мэдлэгтэй вэ? Гэр бүлийн уур амьсгал, аз жаргал, тэр дундаа үр хүүхэд, ханьтайгаа харилцах харилцаа тань ямагт нэгнээ ойлгож хүндэтгэсэн, итгэлцэл дээр тогтож чаддаг уу? Ажил дээрээ та хэр амжилттай чадвартай, сайн ажилтан бэ? Та ирээдүйн зорилго зорилтоо юу гэж тодорхойлсон бэ? Хувь хүнийхээ хувьд тавьсан зорилго, бизнесийн санаа, амжилт карьер, амбиц танд бий юу? Та өөрийнхөө гадаад төрх, бие галбир, байгаа байдалдаа үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг уу? Та эдгээр асуултуудад өөртөө хариулаад үзээрэй.

Эмэгтэй хүн гэр бүлийн гол багана, чиглүүлэгч, хэзээ ч дуусашгүй, дундрах учиргүй булаг байж гэмээнэ өөрийн болоод өрөөлийн амьдралд сайн сайхан нөлөөллийг түгээж, баяр баясгаланг авчирна гэдгийг та одоо ойлгож байгаа. Харин энэ бүх хүч, боломж, ур чадваруудыг би хаанаас олж авах вэ гэж гайхаж байгаа байх тийм үү?    

Тэгвэл танд “Амжилтын жор” мэмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалтыг санал болгож байна. Тус цогц сургалтын хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөрт гэр бүл-сэтгэлзүй, харилцааны урлаг, хувь хүний тэр дундаа тусгайлан эмэгтэй хүний зайлшгүй мэдэж байх ёстой санхүүгийн ойлголт мэдлэг, эмэгтэйчүүдийн манлайлал, амжилт карьерын сургалтуудыг сонгосон нь ч дээрх тодорхойлолттой салшгүй холбоотойгоор урган гарч ирсэн билээ. Магад таны сэтгэл зүй, сэтгэлгээ, амьдралыг харах дүгнэх үзэлд тань алдаа эндэгдэл, буруу эрч байгаа бол түүнийг таны өөрийн оролцоо болон салбар мэргэжлийн чадварлаг багш, мэргэжилтнүүдийн хамт эергээр өөрчлөх болно. Ганцхан эерэг бодол бүхэл өдрийг баяр баясгалантай болгож чаддаг шиг хүн сэтгэл дундуур байгаа бүхнээ өөрчлөхөд тийм ч их цаг хугацаа шаардлагагүй. Гол нь танд мэргэжлийн туслалцаа л хэрэгтэй.

Тун удахгүй шинэ жил ч болох гэж байна. Та гоёмсог даашинз, гоёлын нүүр будалт, тансаг үдэшлэгийн хажуугаар өнгөрч буй жилээ ямар үр бүтээлтэй өнгөрөөснөө, ирэх жилд ажил амьдралдаа юу хийж бүтээх, ямар амжилтанд хүрэхээ төлөвлөж л байгаа биз дээ? Тэгвэл та шинэ мэдлэг мэдээлэл, шинэ амжилт, шинэ эерэг бодол өөрчлөлтөд хөтлөх “Амжилтын жор” цогц сургалтад нэгдээрэй.

Бид та бүхэндээ “Амжилтын жор” сургалтын сүүлийн цуврал болох хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг танилцууллаа. Дашрамд хэлэхэд, бүсгүй таны цаг зав, мөнгийг хэмнэж нэг үнээр, нэг сарын хугацаанд амжилттай эмэгтэйд байх ёстой хамгийн чухал гурван чиглэлийг цогцлоосон тус сургалт шинэ жилийг тохиолдуулан 290,000 төгрөг болж урамшуулал зарласныг дуулгахад таатай байна. 11 дүгээр сарын эхний шинэ долоо хоногт эхлэх сургалтандаа цөөн хүн нэмж бүртгэх тул бүсгүйчүүд та бүхэн яараарай. Мөн байнга бүртгэнэ.

Эмэгтэй хүн та амьдралын хамгийн гол дүр. Тиймээс дуусашгүй, дундарч ширгэшгүй мөнхөд оргилох булаг байгаарай. Шинэ жил, шинэ оноо гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, шинэ мэдлэгтэй угтахыг хүсье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
naran (150.129.140.28) 2014-11-03 10:18:28
Bodliig min orvongoor n erguulchihlee Bas l harj tungaaj bgaagui zuil bn Emegteichuud bid uursduu ch medehgui aldaa gargadag zuil ih bii shuu
emegtei (122.201.21.24) 2014-11-03 10:13:30
Za bitgii hutsaj bai er n yahaaraa yum bolgond emegtei hun buruutai bdgiin Adil tegsh erhtej bh heregtei em humuus ch gesen zurh setgeltei hairluulj hairlah erhtei za Ene chin 21-r zuun maluud mini Jaahan boditoi yum bichij humuust zuvluguu ugch bmaar yum Odoo tgd eniig ni nuguu uhaan mulguu erchuud ni unshchihaad ehneree buruutgana daa aygui bol
ezegtei (66.249.84.61) 2014-11-01 21:17:35
Gertee huuhdee haraad suudag bolhoor suuh bolomjgui bh ymene surgaltand suuhiig mash ih husej bn