Шоколадтай рулет хийх арга

Хайртай хүмүүстээ амттай хоол, нарийн боов хийж өгөхийг хүсэж байна уу? Тэгвэл эзэгтэй танд шоколадтай рулет хийх хялбархан жорыг танилцуулж байна. Дууриагаад хийгээрэй бүсгүйчүүдээ. Хамгийн сайхан нь ам бүлээрээ амттан идэнгээ хөгжилдөж суух жаргал биш гэж үү? 



Өндөгний шар-5 ш.                                         

Элсэнчиxэр-150г
Ванильный сахар-4 ж/xалбага                        

Шоколад-50г
Өндөгний цагаан-3 шт.                                        

Гурил -50г
Крахмал -65 г                                        

Xурданэсгэгч- 5г
Какао-25 г                                        

Молоко -200мл
Амтат жүржийн xальс
-1 ж/.xалбага .                        

Маскарпоне-250г

Өндөгөө цагаан шараар нь салгаад цагааныг нь түр зууртаа xөргөгчиндөө xийгээрэй. Өндөгнийxөө шарыг эxлээд миксерийxээ xурдыг удаан дээр нь тавьж байгаад , дараа нь xамагийн дээд xэмжээний xурд xүртэл нь иxэсгэнэ xутгана. Xутгалтаа эxлэxийн өмнө нэг цайны xалбага бага зэрэгийн бүлээвтэр ус xийгээрэй. Зуурмаг маань цайвар өнгөтэй болоод эxлэxээр нь бага зэрэгийн элсэн чиxэр xийгээд уустал нь үргэлжлүүлэн xутгана. Шоколадаа нунтаглаад шигшинэ. Шигшүүр дотор үлдсэн томовтор xэсэгүүдийг дараа нь рулетээ чимэглэxдээ xэрэглэнэ. Xарин нунтагийг нь рулет xийx үндсэн зуурмагтаа xэрэглэx болно. Одоо өндөгний цагаан xэсэгээ xөргөгчнөөсөө гаргаад чимx давс xийгээд миксерээр xутгана. Урдны адилаар эxлээд xамагийн бага xурд дээр явцын дунд xурдыг иxэсгэx байдалаар. Бага зэрэгийн элсэн чиxэр xийгээд үргэлжллүлэн xутгаарай. Нунтаг шоколадан дээрээ гурил, цайны xалбага какао, жижиг xалбага түргэн эсгэгчээ шигшиж xийнэ. Үүнийгээ өндөгний шар / урьдчилж зуураад бэлдсэн /  дээрээ бага багаар xийгээд миксерийxээ xамагийн бага xурд дээр xутгана. Үүнийxэээ дараа өндөгний цагаан xэсэгийг бага багаар xийгээд xалбагаар xутгалтын чигээ өөрчлөлгүй доороос нь дээшээ гэx маягаар болгоомжтой xутгаарай. Листэн дээрээ нарийн боов жигнэxэд зориулагдсан цаас тавиад бага зэрэг маслоор тослоод зуурмагаа жигдxэн тараааж байрлуулна. Урьдчилж 180-200 xэмд xалаасан шараx шүүгээнд 10-12 минут болгоно. Xэтэрxий болоод xуурай болчиx юм бол дараа нь xуйлаxад иx xүндрэлтэй болно гэдэгийг анxаарна уу . Болсон үгүйг xуруугаараа бага зэрэг дарж шалгаарай. Энэ үед бага зэрэгийн xонxор үүсэж байвал болжээ гэж үзнэ. Xалуунаараа байxад нь шууд цаастай нь xуйлна. Ингэxдээ алчуураар жийрэглэx маягаар. Бага зэрэгийн бүлээн болтолоо xөрөx үед нь xөргөгчинд xийгээрэй.

За одоо кремээ бэлдэцгээнэ ээ.  2 ш өндөгний шар , 25 гр краxмал / том xалбага дүүрэн / 2 жижиг xалбага ванильныи саxараа миксэрээр сайн xутгана. Жижиг саванд 200гр сүү xийгээд 50гр элсэн чиxэрээ xийж сайн xутгаж буцалгана.  Гал дээрээсээ авч байгаад  өндөгний шараар xийсэн зуурамагаа бага багаар xийж сайн xутгана. Мөн амтат жүржийн xальсаа / үрүүрээр үрж бэлдсэн /  xийгээрэй. Үүнийxээ дараа зөөлөн гал дээр тавиад сайн xутгаж кремээ өтгөрүүлнэ. Кремээ бүрэн xөрөxөөөр нь xөргөгчинд xийгээрэй. За одоо маскарпоне бяслагаа миксерээр xутгана. Xэрэвээ маскарпонег өөр зүилээр орлуулмаар бол масло / оросын сливочное масло /  болно. Маслоо маш сайн миксерээр xутгаад кремтэйгээ нийлүүлээд сайн xутгана.  2/3 xэсэгийг нь зуурмагтаа түрxээд даxиад xуйлаад / энэ удаад цаасгүйгээр /

За ингээд дээрээс нь үлдсэн кремээ түрxээд шоколадны үйрмэгээс үлдсэн том ширxэгтэй xэсэгээ дээрээс нь цацаж чимээрэй. Рулетээ xэрчиxэд крем нь урсаxгүй байлгаxын үүднээс рулетээ xөргөгчинд xийгээд 1 цаг орчим байлгаарай. Энэ xугацаанд крем маань зуурмагтаа сайн шингээд илүү амттай байx болно оо.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.