Агуу удирдагчийн алдарт ишлэлүүд

И.Сталины "дарамттай" эшлэлүүд


71a9fd stalin 3 x320

Хорьдугаар зууны хамгийн том дарангуйлагчдын нэг, ЗХУ-ын удирдагч асан Иосиф Виссарионович Сталины хэлсэн үгнүүдээс хүргэж байна.

Түүний хэлсэн үг бүрээс "айдас", "дарамт" үнэртэх аж.


"Хүмүүс сонгууль болсныг мэдэж байх хангалттай. Сонгууль өгсөн хүмүүс юу ч шийдэхгүй. Санал тоолсон хүмүүс л бүгдийг шийднэ."


"Боловсрол бол хэн түүнийг атгаж хэн рүү чиглүүлж байгаагаас хамаарч зэвсэг болж чаддаг."


"Би хэнд ч итгэдэггүй, бүр өөртөө ч."


"Нэг хүний үхэл бол эмгэнэлт явдал. Сая хүний үхэл бол статистик тоо."


"Ялагдашгүй арми гэж байдаггүйг түүх харуулдаг."


"Асуудлыг шийдэх хамгийн сайн арга бол үхэл. Хүн ч байхгүй, асуудал ч байхгүй болно."


"Зөвлөлтийн армид довтлохоос илүү ухрахад маш их зориг шаарддаг юм."


"Бид капиталистуудыг дүүжлэх олсоо өөрсдөөс нь худалдаж авдаг."


"Пап лам гэнээ? Тэрэнд чинь хэдэн дивиз байдаг юм?"


"Чи хувьсгалыг торгон бээлийтэй хийж чадахгүй."

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.