Сексийн идэвхжлийг сайжруулах дасгал
1. Аарцагны булчинг бэхжүүлэх дасгал. Дээш харж хэвтээд гараа биеийн дагуу алгаар нь доош тавина. Аарцгаа аль болох дээш өргө. Энэ үед хөлийн ул, толгой, мөр хөдөлгөөнгүй байх хэрэгтэй. Арван секунд байлгана. Энэ дасгалыг арван удаа давтан хийнэ.

Дасгалын ач холбогдол. Дасгалжуулсан булчингийн цусан хангамж сайжирдаг. Цусан хангамж идэвхжсэнээр аарцагны орчимд сэрлийг түргэн хөдөлгөж таашаал авахад нөлөөлдөг. Үүнээс гадна та хурьцлын үед хөдөлгөөнөө идэвхжүүлэх боломжтой болно.
2. Өгзөгний булчинг бэхжүүлэх дасгал. Доош харж хэвтээд ташааны хооронд жижиг дэр хавчуул. Толгойгоо баруун тийш харуулан гараа өгзгөн дээрээ тавиад, хөлний хуруунуудыг нийлүүлнэ. Энд та нуруу ба бөгсний булчингууд маш их чангарахыг мэдэх ёстой. Амьсгаагаа гүнзгий авч, гэдэс болон өгзөгний булчингуудыг чангал. Ташааны хоорондох дэрийг хавчингаа тав хүртэл тоолоод биеэ сулла.
Дасгалын ач холбогдол. Өгзөгний булчинг сайтар хөгжүүлсэнээр цусны эргэлт эрчимжиж сайжирна. Эдгээр булчинг дасгалжуулснаар та шамбарам, түрүү булчирхай, савны хоргүй хавдраас айлтгүйгээр суугаа хэв маягийн амьдралыг эрхэлж болно.







