Амархан бас амттайхан ”Чапчэ” хачир
Гарын доорх материалаар амттайхан ”Чапчэ” хачир хийж гэр бүлийнхэнийгээ дайлах уу? Нэг бүрчлэн тайлбарласан учраас хэрвээ та хийж үзээгүй бол хадгалж аваад заавал туршиж үзээрэй!!! Таниас их цаг зав, зардал шаардахгүй ч хүссэн амтыг өгөх болно...
Орц: Лууван, сонгино, бууцай, пүнтүүз, сое соус, гүнжидийн тос, элсэн чихэр, сармис

Алхам 1
Хайруулын тавгандаа тос хийгээд сонгиноо хуурна.
Алхам 2
Дээрээс нь нимгэн нарийхан хэрчсэн луувангаа бас нэмж шарна.
Алхам 3
Мөн амтат чинжүүгээ нарийн хэрчээд мөөгтэй хамт дээрээс нь нэмж хуурна.
Алхам 4
Пүнтүүзээ чанаж буцалгаад усыг нь шүүж 5-7 мин амраана.
Алхам 5
Бууцайгаа цэвэрлээд илүүдэлийг нь авч хаяна.

Алхам 6
Бууцайгаа угаагаад усанд буцалгаад усыг нь шүүж бага зэрэг гүнжидийн тос нэмж хутгаж базна.
Алхам 7
Сое соус буюу канжан цуу 7 халбага, 3 халбага элсэн чихэр, нухсан
сармис 1 халбага хайруулын тавгандаа хийж хутгаад бага зэрэг
буцалгаарай.

Алхам 8
Буцалж байгаа соусан дээрээ өмнө бэлдсэн
бүх орцоо нэмж хийгээд сайтар хутгана. Дээрээс нь бага зэрэг гүнжидийн
тос нэмж болно. Хэрэв махтай идэх бол махаа тусад нь хуураад нэмээд
хутгачихна.








