Хүүхэддээ ном уншиж өгөхийн давуу тал
Хүүхэддээ ном уншиж өгч байхдаа цаасан дээрх үг үсгийг зааж, том үсгэнд анхаарал хандуулж, яаж зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэйгээр уншиж байгаагаа харуулах хэрэгтэй. Яагаад ингэх хэрэгтэй гэж? АНУ-ын Охайо мужийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар цэцэрлэгтээ энэ арга барилаар заалгасан хүүхдүүд, ингэж заалгаагүй хүүхдүүдээсээ уншиж бичиж сурах чадвараараа хамаагүй илүү байгаа нь ажиглагджээ.

Үлгэр зохиолынхоо үг үсгүүд рүү зааж унших нь нэг их хичээл зүтгэл шаардахгүй ажил мөртлөө ийм том нөлөө үзүүлж чаддаг нь гайхалтай. Энэхүү судалгаа нь 85 ангийн 300 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамарсан бөгөөд, тэднийг хоёр групт хувааж 30 долоо хоногийн уншлагын хөтөлбөрт хамруулсан байна. “Хэрэв чи хүүхдийнхээ анхаарлыг үйл явдлаас нь гадна үг үсгүүд рүү хандуулж чадвал дараа нь тэдгээр үсгүүдээ амархан таньж, хурдан цээжлэх нь аргагүй. Гэхдээ үүнээс гадна ийм арга барилаар үлгэрээ сонсдог байсан хүүхдүүд текстийн өрнөл, үйл явдлыг илүү сайн ойлгож байсан гэнэ.
Зааж унших арга хүүхдийн унших чадварт яаж нөлөөлж байгаа вэ? Энэ арга нь хүүхдүүдэд үсэгнүүдийг ойлгомжгүй эрээн мяраан зүйл мэтээр харахыг нь болиулж харин үгийг болон утгыг бүтээдэг чухал юм хэмээн танихад нь тусалдаг
юм байна. Үсэг гэж юу болох, үсэг ямар учиртай болохыг мөн үг гэж юу болох, үг ямар учиртай болохыг харуулсанаар тэдэнд уншиж бичиж
сурахад нь дэм болж байгаа юм. Ихэнх эцэг эхчүүд энэ аргыг хэрэглэдэггүй. Одоо яагаад үгийг нь дагуулж хуруугаараа зааж унших нь ач
холбогдолтой гэдгийг ойлгосон юм чинь дараагийн удаа гэр бүлийнхээ уншлагын цагаар энэ аргыг хэрэглэнэ гэдэгт
эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: hunnu.mn







