Чипс хийх хялбар жор
Найз нөхдөө гэртээ уриад цагийг хамтдаа өнгөрүүлэхэд амны зугаа гаргах
зүйл хэрэгтэй шүү дээ. Тэгвэл хамгийн тохиромжтой зүйл бол чипс тэр
дундаа өөрийн гараар амтлаж шарсан чипсээр зочдоо дайлаарай









Сайн чанарын шинэхэн төмс сонгож аваад хүйтэн усанд сайтар угааж
цэвэрлээрэй. Төмсийг хальслалгүйгээр 4-5мм өргөнтэй жигд хэрчинэ.
Хэрчигч ашиглаж болно эсвэл гараараа ч хэрчиж болно.

Хэрчсэн төмсөө хүйтэн усанд хийж 3 хоолны халбага давс хийж зөөлөн хутгаад 30 минут байлгана.

177-190С хэмд хайруулын тавганд тосыг хийж сайтар халаана. Ургамлын
тос, оливын тос аль нь болно. Та өөрийн дуртай тосоо хэрэглээрэй.

Тос халсны дараа хэрчсэн төмсөө хийж шарах ба түлэгдэхээс болгоомжлоорой.

Халуун тосонд нимгэн хэрчсэн төмсийг хийхэд богино хугацаанд шарагдаж
шаргал өнгөтэй болно. Ингээд төмсийг тосноос гаргаж тосыг цаасанд
шингээж аваарай.

Ингээд хүсвэл давс, перц цацаж амтлаарай. Халуун амт оруулахыг хүсвэл халуун чинжүүгээр амтлаж болно.

Амтат чипс бэлэн боллоо.

Эх сурвалж: 1000jor.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







