Сахиусан тэнгэр
Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ээжээ" гэж дуудаж болно
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь бурханаас ийн асуужээ:
Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хvчгvй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан
Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх
болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан
дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн
амьдрал, өдөр хоногуудыг тэнд өынгөрөөх болно.
Аа тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгvй юм чинь яаж ойлгох юм бэ?
Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг чамд зааж өгнө.
Гэвч дэлхий дээр маш олон муу хvмvvс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн
байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн
агшинд Диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа.
Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч? гэхэд Бурхан:
Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг "ээжээ" гэж дуудаж болно гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







