Олимпийн аваргийн шинэ нүүр царай

Rio 2016 олимпийн байт харвааны багийн болон ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн БНСУ - ын тамирчин Чанг Хэ Жин Dior, Prada брэндийн нүүр царай болж, Vogue сэтгүүл дээр гарчээ. Түүний шинэ дүр төрх олон хүмүүсийг гайхашруулсаар байна. 

Чан Хэ Жин 1987 оны 5 -р сарын 13 нд  Өмнөд Солонгосд төржээ. Тэрээр олимпод анх удаа оролцсон бөгөөд тун өндөр амжилтыг үзүүлсэн юм. 11 настай байхаасаа байт харваагаар хичээллэж эхэлсэн байна. Энэ тухайгаа нэгэн ярилцлагандаа " Би энэ спортоор хичээллэж эхлэхдээ спорт гэж юу болохыг ч мэдэхгүй бага, сул дорой, намхан биетэй байсан. Би одоо ч гэсэн намхан биетэй гэхдээ илүү хүчтэй болсон" гэж хэлсэн байна. 



Сөүлийн их сургуульд сурч байхдаа байт харвааны спортод улам дурлаж дунд түвшний тэмцээнүүдэд оролцож эхэлсэн юм. Цаашлаад 4 - дүгээр  дамжаанд орох жилдээ БНСУ - ын шигшээ багын тамирчин болсон юм. "Би байт харвааны спортод бүх амьдралаа зориулахаар шийдсэн. Надад чөлөөт цаг зав олдохгүй байсан ч бүх цаг хугацаагаа сайн харваач болоход зориулахаар шийдсэн." гэж тэрээр хэлсэн байна.  Олимпод нэг баг болон оролцсон тамирчид бүгд түүнээс туршлагатай, эгч эмэгтэйчүүд байжээ. Тиймээс ч тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээсэн гэдэг. 

2010 -2011 оны улсын шигшээ багт орохыг хүссэн ч чадаагүй бөгөөд энэ үед сэтгэлээр их унасан ч илүү их хичээх болсон юм. 2012 онд Дэлхийн цомын аваргад оролцож бас л амжилт олоогүй. "2012 оны олимпийн эрхийг ч авч чадаагүй, би энэ амжилтанд хүрэхийн тулд маш хэцүү замыг туулсан" гэж дурсан ярьсан байна. Намайг танидаг, миний дэргэд байсан хүмүүс  ямар бэрх замыг туулсан гэдгийг мэднэ. 2012 он миний хувьд хэцүү жил байсан. Гэхдээ 2016 оны олимпод заавал өндөр амжилт үзүүлнэ гэсэн зорилготой шаргуу хичээллэж эхэлсэн. Тиймээс ч өнгөрсөн 4 жилийн хичээл зүтгэл минь талаар өнгөрсөнгүй. 


"Байт харваа надад олон зүйлийг зааж сургадаг. Ялангуяа өөртөө итгэх итгэл, хүч чадлыг надад өгдөг. Би хэзээ нэгэн цагт олимпийн алтан медалийг хүртэнэ гэж мөрөөддөг байсан, Рио -д биелэлээ оллоо. Гэхдээ илүү их хичээж, жилийн эцэс гэхэд улсын шигшээ багтаа үлдэхийг хүсэж байна. Миний гаргасан амжилт миний оргил биш. Тиймээс илүү их хичээх болно. " хэмээн тэрээр хэлжээ. 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(108.204.251.106) 2016-10-06 11:30:45
Huurhun uymaa