Алтан үеийн алдарт жүжигчдийн хуучраагүй зургууд
Монгол улсын урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан өдгөө хөгжүүлж авчирсан алтан үеийн алдарт жүжигчдийн маань дурсамж дурсгал болж үлдсэн нандин зурагнуудаас буюу сэтгэлд мөнхөрсөн дүрүүдийг та бүхэндээ сонирхуулъя. Та бид бүгдийн сэтгэлд хоногшсон сайхан дүрүүдийг бүтээж байсан чадварлаг жүжигчдийнхээ авъяас чадварыг бишрэхгүй байхын аргагүй билээ.

Алдарт “Тунгалаг Тамир” кинонд МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай Дулмаагийн
дүрийг маш гайхалтай бүтээсэн бөгөөд одоо ч үзэгчдийнхээ хайртай
жүжигчин.

Дамбийжаагийн бага хатанд тоглодог МУГЖ Тунгалаг гэж ийм сайхан эмэгтэй байдаг даа.

Жүжигчин Хүрлээ “Анхны алхам” -д тоглож байх үеийн зураг.

Цэцэгбалжид гээд ийм сайхан жүжигчин байдаг. “Анхны алхам” кинонд тоглосон.

“Хүргэн хүү” киноны Должингийн дүрд радиогийн нэвтрүүлэгч
Л.Батцэрэн . Энэхүү киноны дүрүүд нь өөр хоорондоо ялгаатай өвөрмөц өнгө
төрхтэй бүтээгдсэн байдаг. Тэр тэр дундаа… дэлгэц чимсэн ийм нэгэн
сайхан монгол бүсгүйн дүр сэтгэлд хоногшин үлджээ.

“Тэмцлийн оч” кинонд ассистент найруулагч Намсрайжав тоглосон байна. Энэ хүн МУГЖ Бооёогийн аав …

“Зарлаагүй дайны оршил” киноны зураг… МУГЖ Ч.Алтан-Өлзий 1984 он.

“Зарлаагүй дайны оршил” кино. АЖ П.Цэрэндагва, ТШ-т МУГЖ Ц.Төмөрбаатар нар 1984 он.

“Анхны хайрын дууль” киноны Бүжингийн дүрд жүжигчин Д.Долгорсүрэн.

“Анхны хайрын дууль” киноны сумангийн даргын охинд ТШ-т АЖ Н.Сувд 1975он.

Хөдөлмөрийн баатар, ТШ-т , АЖ Л.Цогзолмаа.

“Монгол кино” үйлдвэр, “Телекино үйлдвэр”-үүдийн хамтран бүтээсэн
“Намрын халуун өдрүүд” киноны Чойбалсангийн дүрд МУГЖ А.Дашпэлжээ 1984
он.

“Намрын халуун өдрүүд” киноны Сүхбаатарын дүрд МУГЖ Г.Дашнамжил.

“Намрын халуун өдрүүд” киноны Данзангийн дүрд АЖ П.Цэрэндагва.

“Намрын халуун өдрүүд” киноны Баваасангийн дүрд ТШ-т МУГЖ Д.Сосорбарам.

“Энэ хүүхнүүд үү” кинонд АЖ Д.Дамдинсүрэн, С.Мандах нар 1963 он.

“Жаргал даахгүйн зовлон” киноны гол дүрд жүжигчин Дарим 1982 он.

ТШ-т АЖ Д.Жигжидийн найруулсан “Жаргал даахгүйн зовлон” киноны гол дүр Сүндэръяад АЖ Д.Мэндбаяр.

Жүжигчин Ш.Цэцэг “Өглөө” киноны Балбар Вангийн бага хатан Оюундарийн дүрд.

1984 онд ТШ-т АЖ Д.Жигжидийн найруулсан “Ард Аюуш” кинонд жүжигчин Д.Дорлигжав, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(122.254.127.81)
2015-08-12 12:46:09
Эдгээр зурагнуудыг харж байхад ганц олдох залуу насаа хайрлаж явАрхи пивонд бүү дурла алдрай нас чинь хөгширнөТэнгэрлэг орчлонд төрсөн минь даанч сайхан Тэнэгүүдийн дунд амьдархад нас даанч богино гэдэг үгийг санаж яв
0
0
0
Хариулах
(108.192.188.201)
2014-12-14 22:09:21
Жинхэнэ сайн жүжигчдийг нь сорчилж тавиач дээ Сүртэй нэр хараад орсон чинь шаал дэмий эрээвэр хураавар юм оруулчиж Зураг нь маш муу Тэр ч байтугай зарим нь жүжигчин биш ганц кинонд тоголсон байх жишээтэй Наадхаа авч хая
0
0
0
Хариулах
Өндөр болгох
(112.72.11.67)
2014-11-27 10:07:16
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ МИР МАЖЕСТИК АЗ ХУР АЛТАНТӨГРӨГ ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай Үнэ 22 000₮
0
0
0
Хариулах
зочин
(202.70.36.182)
2014-11-27 09:34:03
дашнамжил гуйг жинхэнэ Сүхбаатар гэдэгт итгэдэг байжээ Дашнамжил гуай л тоглосон бол тэр киног тэр Сүхбаатарыг үзэх гэж ухаангүй хүлээж догдолдог сон Яах аргагүй л Сүхбаатар дааҮнэхээр тэр түүхэн хүнийг энэ хүн шиг бүтээсэн цаашид ч бүтээх жүжигчин монголд байхгүй Үнэхээр ганцхан Сүхбаатар дүрээрээ үргэлж Сүхбаатар минь болж мөнхөрсөн дөө
0
0
0
Хариулах
иргэн
(202.21.106.163)
2014-11-27 08:26:35
ямар юмны чинь Алтан үеийн жүжигчид гэж эд чинь мөнгөн үеийнх нь байхгүй юуАлтан үеийнхнээс Цогзолмаа гайн зураг л байна Алтан үед чинь Цагаан ЦэгмидБумааГомбосүрэнНЦэгмидЦэндээхүүГэндэн гээд өөр олон жүжигчид байдаг юмнаадуул чинь тэр үеийн жүжигчдээс сурч мэдэж явсан залуу үеийнх нь жүжигчид
0
0
0
Хариулах
zozin
(103.229.123.206)
2014-11-26 19:29:40
ene dolgorsyren gedeg jyjigchin odoo bgdiim yy horboogoos halisiim uu yg n nuhur n bas gaigyi jyjigchin bsn da
0
0
0
Хариулах







