ДҮР ТӨРХ, ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ХҮССЭНЭЭРЭЭ УДИРД, БҮСГҮЙ МИНЬ!

 Нэг танил маань шивүүлсэн хав хар хөмсөг, төрөлхийн хар үсээ өөрийг нь ямар ширүүн дүр төрхтэй, овортой харагдуулж байгааг мэдэх хүртлээ өнгө зүсэндээ тэгтлээ санаа зовдоггүй байсан юм. Харин гоо сайхны талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болж, хөмсөгнийхөө хар, тод шивээсийг арилган үснийхээ өнгийг зөөллөсний дараа өмнөх зургуудаа хараад ичих шиг л болсон гэдэг. Бүхэл бүтэн хоёр жил тийм дүр төрхтэй явчихсан байсан болохоор арга ч үгүй биз.

Бүсгүйчүүд бид өөрсдөө ч анзааралгүй гадаад төрх, гоо сайхан, нүүр будалтдаа энэ мэт олон алдаа гаргах нь бий. Хөмсөгөө буруу шивүүлэх, үс, хөмсөг, нүүрний өнгө зохицоогүй байх, хамраа хэтэрхий тодруулж өндөрлөснөөс болж эгээтэй л зурам адил харагдах, “smokey eye” будалтыг сайн уусгаагүйгээс нүд талласан зохимжгүй тентэй явж байх гэх мэт дурдаад байвал нүүр улаймаар зүйл бишгүй. Эсрэгээрээ, зарим нь нүүрэндээ пүдр, тос, харандаа мэтхэнийг л ёс төдий хэрэглэхээс үл хэтэрнэ. Натурал дүр төрхийг эрхэмлэх нь хувь хүний өөрийн сонголт ч ганцхан олдох залуу насыг цулгуй цаас шиг нэгэн хэвийн уйтгартай өнгөрүүлэх гэж үү? Гадаад төрхөндөө сэтгэл дундуур бол бид өөрөө өөртөө амжилтыг бий болгож чадна гэж үү?


Гоо сайхан бол эмэгтэй хүний хамгийн хүчирхэг зэвсэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэлээ гээд яаран элдэв пластик мэс засал хийлгэх албагүй. Харин өөрийн гоо үзэсэлэнг тордож, нүүрнийхээ элдэв өө сэвийг хялбархан дарж, өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгож, нүүр будалтыг хийж сурахад бидэнд мэргэжлийн туслалцаа л хэрэгтэй. Харин  гоо сайхан, нүүр будалтын практик мэдлэгүүдийг нэгэнт эзэмшсэний дараа та өөрийн дүр төрх, гоо үзэсгэлэнг хүссэнээрээ удирдах боломжтой болно. Тиймээс ч “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалт бүсгүйчүүдийнхээ гоо сайханд нэн тэргүүнд анхаарч, уг чиглэлийг сургалтынхаа хөтөлбөртөө оруулсан билээ. “Амжилтын жор”-ын гоо сайхны сургалтанд хамрагдсанаар бүсгүй та:

·         Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдийн аль нь өөрийн тань арьсанд тохирохыг мэдэж, ялгахын дээр цаашид өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгож сурна.

·         Өөгүй, гайхалтай нүүр будалтын үндэс суурь болсон арьс арчилгааг зөв, дэс дараалалтай хийж сурна.

·         Нүүр будалтыг хийхдээ ямар бүтээгдэхүүнээс эхлэн хэрхэн зөв дараалалтайгаар нүүр будалтын суурийг тавихаа мэддэг болно.

·         Өөрийн нүүр царайнд тохирсон өдөр тутмын болон гоёлын гэх мэт хэд хэдэн төрлийн будалтыг хийж сурна.

·         Нүүр будалтдаа оруулахыг хүсдэг ч чаддаггүй, яг л таны сурахыг хүсдэг гэрэл сүүдэр тавих болон  хамар өндөрлөх, “smokey eye” зэрэг будалтын үндсэн техникүүдийг сурах болно.

Тун удахгүй шинэ жил ч болох гэж байна. Бүсгүй та үнэтэй гоо сайхны салонд хайран цаг, мөнгөө үрэлгүйгээр өөрийн гоо сайханд үнэтэй хувь нэмэр оруулж, хүссэнээрээ өөрийн зүс царайны онцлогт тохирсон будалтыг хийж сурвал сайхан биш гэж үү? Гоо сайхны сургалтыг Бээжинд “Мake-Up artist”-аар төгссөн мэргэжлийн чадварлаг багш заахыг дуулгахад таатай байна. Гоо сайхан ертөнцийг аврахаасаа илүү таныг өдөр тутам өөртөө итгэлтэй, амжилттай, сэтгэл хангалуун байлгах нэгэн чухал хэрэглүүр байх ёстой юм шүү.

Бид та бүхэндээ “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжлийн цогц сургалтын гоо сайхны хөтөлбөрийг танилцууллаа. Бүсгүй таны цаг зав, мөнгийг хэмнэж нэг үнээр, нэг сарын хугацаанд амжилттай эмэгтэйд байх ёстой хамгийн чухал гурван чиглэлийг цогцлоосон “Амжилтын жор” сургалт нь шинэ жилийг тохиолдуулан 250,000 төгрөг болж урамшуулал зарласныг дуулгахад таатай байна.

12 дугаар сарын 1-нд эхлэх оройн ээлжийн сургалтандаа цөөн хүн нэмж бүртгэх тул бүсгүйчүүд та бүхэн яараарай. Шинэ жил, шинэ оноо гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, шинэ мэдлэгтэй угтахыг хүсье.  


Фэйсбүүк: https://www.facebook.com/AmjiltiinJorEmegteichuudiinTsogtsSurgalt

Холбогдох утас: 88090416

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.