Та таргалалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Та таргалалтаас өөрийгөө  урьдчилан сэргийлэх 90 хувийн боломжтой Бодисын солилцооны удаашралтай холбоотойгоор арьсан доорхи өөхлөг болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдаж, биеийн жин нэмэгдэхийг таргалалт гэнэ. Хүн өөрийн ажлын ачаалалд тохирсон илчлэгийн хэмжээнээсээ илүү хоол хэрэглэснээс үндсэндээ таргалалт үүсдэг. Хүн төрөлхтний чимээгүй тахал хэмээн нэрлэгдэж, сүүлийн үед мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоож байгаа асуудал юм.




 Тодорхой шалтгаангүйгээр хэт таргалах нь хүний биеийн үйл ажиллагааны нэгдлийг алдагдуулснаас үүссэн өвчин гэж үзэх болсон байна. Учир нь хүний хоногт хоол тэжээлээр олж авсан илчлэг нь мөн тэр хугацаанд амьдрал, ажил хөдөлмөртөө зарцуулсан илч энергитэй яг тэнцдэггүй юм гэхэд ойролцоо байх ёстой. Гэтэл илч энерги ихтэй хоол идэж, түүнийгээ тэр хэмжээгээр нь зарцуулаагүйгээс, өөрөөр хэлбэл хөдөлгөөн багадсанаас илүүдсэн илчлэг бүхий нүүрс ус өөх тос болж, арьсан дор хуримтлагдан, хүн таргалж эхэлдэг.

Таргалалт үүсэх шалтгаан:

Илүүдэл хоол тэжээл
Хөдөлгөөний хомсдол
Гадаад орчны нөлөөлөл. Үүнд алхах, зугаалах зам талбай хомсдох, порц ихтэй хоол идэх, хоолны зар сурталчилгаа ихсэх зэрэг орно.
Удмын таргалалт
Зарим өвчний үеийн гормоны өөрчлөлт
Зарим нэг эмийн хэрэглээ
Жирэмслэлт
Нойрны дутагдал
Сэтгэл санааны гутралаас болж зарим хүмүүс хэт их иддэг.
Тамхидалтын үед биеийн илчлэг шатаах явц удааширдаг.
Нас хөгшрөлт нь булчингийн сулралыг үүсгэдэг тул таргалалт үүсэх нөхцөл бүрдүүлдэг
Таргалалтаас үүсэх өвчин эмгэг:

Чихрийн шижин
Зүрх судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс
Судас хатуурах өвчин
Даралт ихдэх өвчин
Цус харвалт
Хорт хавдар
Эдгээр өвчний эмчилгээний зардал маш өндөр байдаг бөгөөд өвдсөний дараа хөдөлмөрийн чадвар алдагдах магадлал ихтэй байдаг учраас таргалалт нь хамгийн их хор уршигтай өвчинд тооцогдддог. Жишээлбэл зүрхний судасны хатууралтай холбоотойгоор зүрх судасны дутагдал, зүрхний шигдээс өвчин үүсдэгээс үүдэлтэй судас тэлэх мэс ажилбар нь хамгийн багаар бодоход 35000 долларын үнэтэй байдаг. Харин та энэ эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.