Талархлын баяраар одод
Америкийн Нэгдсэн Улсад 11-р сарын дөрөв дэх Пүрэв гаригт Талархалын
баярыг тэмдэглэж гэр бүлийн гишүүд цуглаж цайллага хийдэг. Энэхүү өдөр
манай цагаан сартай төстэй баяр гэж хэлж болох юм. Учир нь бид хониныхоо
ууцаа ширээн дээрээ тавидаг бол Америкчуудын ихэнх айл цацагт хяруул
шаран ширээгээн гоёж, цангис жимсний (cranberry) сүмстэй идэж, хулууны
бялуугаар даруулдаг байна. Энэхүү цайллагынхаа өдрийг Thanksgiving буюу
"Талархалын Баяр" гэж нэрлэдэг билээ.

1620 онд Пилгримчүүд (Англиас дүрвэсэн шашны өөр урсгалтай цагаачид, бадарчид) одоогийн Массачусетс мужид хүнд бэрх замыг туулан иржээ. Англид Пилгримчүүд өөрсдийн шашны зан үйлийг хэрэгжүүлж чаддаггүй байсан ба шашны эрх чөлөөг хайж анх Нэгдсэн Улсад иржээ.
Анхлан ирсэн өвөлдөө Пилгримчүүдийн бараг тэн хагас нь хүйтэн, өлсгөлөн болон өвчнөөс болж үрэгдсэн юм. Массачусетс мужид байсан Индианчууд тэдэнд эрдэнэ шиш тарих, ан хийх болон загас барих аргыг зааж сургаснаар тэд ирэх жилдээ хангалттай хоол хүнстэй өвөлжсөн бөгөөд талархсан сэтгэлийн хариу болгон Индианчуудыг урьж цайллага хийжээ. Энэ нь анхны "Талархалын Баяр" байсан юм.
Тэгвэл сая болж өнгөрсөн талархлын баяраар олны танил эрхмүүд хэрхэн баярласныг болоод урьд нь болсон талархлын баярын үеэрх оддын зургийг үзүүлж байна.
Опра Уинфрей болон түүний ойр дотныхон

Миранда Керр болон түүний хүү

Загвар өмсөгч Хайди Клум ба дуучин Мирай Карей түүний экс нөхөр Ник Канон нар

Алдарт жүжигчин Шерлей Темпле

Реппер Пи. Дидди

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.