Жизель Бюндхен зодог тайллаа

Алдарт загвар өмсөгч Жизель Бюндхен зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр хамгийн сүүлийн загварын шоундаа оролцсон байна. 

2016 оны Colcci брендийн зуны загварын шоу Бразилийн Сан Паулод болж Жизель сүүлийн удаа тайзан дээрээ алхжээ. 2010 оноос хойш хамтран ажилласан Colcci бренд болон хамтдаа загварын тайзан дээр алхаж байсан загвар өмсөгчиддөө тэрээр шоуны төгсгөлд баяртай хэмээн хэлсэн байна. 


Жизель өөрийн инстаграм хуудсандаа "анх загварын тайзан дээр алхсанаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ шоу миний хамгийн сүүлийнх байх боловч би өөрийн карьераа цааш үргэлжлүүлнэ" хэмээн бичсэн байна. Мөн Жизелийн нөхөр хөлбөмбөгч Том Бреди шоун дээр хүрэлцэн ирсэн байжээ. 


Нэг өдөр би өөрийнхөөс биеэс "ажиллахад ямар байна гэж асуусан, ингээд л би одоо зогсох ёстой юм байна гэдгээ ойлгосон. Би өөрийн биеийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Энэ нь ч зөв хэрэг болжээ" хэмээн дурдсан байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bat erdene (84.132.16.58) 2015-04-21 02:56:50
barilddag baisiim uu