Ийм хурдан уу?

Өлсгөлөн тоглоом киноны од Женнифер Лауренс саяхан хэсэг хугацаанд болзож байсан Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартинаас харилцаагаа тасалсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй өөрийн шинэхэн хайраа олсон уу гэх мэдээлэл цахим ертөнцөд гарч иржээ.



Женнифер Лауренс "Улаан арми" киноны найруулагч Габе Полскитой болзож эхэлсэн гэдэг яриа газар авсан бөгөөд жүжигчин маань 16-ы орой Беверли Хиллс дэх найруулагч залуугийн гэрээс гарч яваад папараццичдын дуранд өртжээ. Тэрээр өөрийн хайртай нохойтойгоо хамт явж байсан аж.



Тэд үнэхээр уулздаг болсон уу? аль эсвэл жүжигчин найрлуугчийн төдийд л харилцаж байгаа юу гэдгийг бид хүлээх л үлдлээ. Зарим шүтэн бширэгчид, кино сонирхогчид олны танил хүмүүс нэгнээс нь салаад нөгөөтэй нь уулздаг нь тэдний гэм биш зан болсон гэж үздэг нь магадгүй жүжигчин бүсгүйн хувьд шинэ найз залуутай болох нь тийм ч түргэдсэн хэрэг биш байж болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.