Баяр хүргэе Камерон

7 сарын хугацаанд болзсон Камерон Диаз, Бенжи Мадден нар сүй тавьсан талаар US Weekly сэтгүүлд нийтэлжээ. Дуучин Жастин Тимберлэйкээс салснаас хойш эсрэг хүйстэнтэйгээ тогтвортой харьцааг төдийлөн тогтоож чадахгүй байсан жүжигчин бүсгүй ийнхүү хүний гэргий болохоор бэлдэж байгаа аж. 


Хосууд сүй тавьсан нь жүжигчин Николь Ричи, Камерон нар нэг айлын бэрүүд болох юм. Учир нь Николь Ричигийн нөхөр Жоүл нь хөгжимчин Бенжи Маддены ихрийн өрөөсөн ажээ. Камерон ч тун удахгүй Харлоу, Спарроу гэх хоёр хүүхдийн авга эгч болох талаар түүний ойр дотны нэг нь ярьжээ. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.