Шакира оюуны өмчийн хулгай хийсэн нь нотлогдлоо
Дуучин Шакирагийн хамгийн шилдэг
бүтээлүүдийн нэг бол “Лока” гэдэгтэй хэн чмаргахгүй биз ээ! Тэгвэл энэ дуу хулгайн дуу гэвэл та итгэх
үү? Энэхүү бүтээлийг Шакира 4
жилийн өмнө гаргасан бөгөөд үзэгчдийг хүртээлийг маш их хүлээсэн. Тэгвэл саяхан
Доминиканы дуучин, ая
зохиогч Рамон Ариас Васкес өөрийн
дууг хуулбарласан буюу өөрчлөлт хийн дуулсан хэмээн шүүхэд хандсан бөгөөд тэр
шүүхийн өмнө өөрийн зохиосон дуугаа дуулж, хуучин хийсэн бичлэгээ үзүүлсэн
байна. Васкес тэрхүү хит дуугаа аль 1998 онд бичжээ.

Иймээс Шакирагийн “Локо” гэдэг дуу оюуны өмчийн хулгай байв” гэж шийдвэрлэсэн байна. Энэ оны зургаадугаар сард болсон шүүх хуралдааны үеэр Васкес тэр дууг 1996-1998 онуудын хооронд бичсэн гэдгээ мэдэгджээ. Ая зохиогч эр өөрийн бүтээлийг шүүхийн танхимд дуулж үзүүлсэн гэнэ. Шүүх одоогоор дуучин Шакира хэдий хэмжээний торгууль хүлээх ёстойг тогтоогоогүй байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






