Шинэ жилээр нөхрүүдийн сайшаалд нийцсэн салат
Монгол эр хүн бүхэн маханд дуртай. Тиймдээ ч өнгөрсөн баяраар манай бүсгүйчүүдийн махат салатны таваг хамгийн түрүүнд хоосорсон гэнэ шүү! Тэгвэл энэхүү амтлаг салатыг хийх маш амархан 2 аргыг санал болгож байна. Хийж сураад хайртай ханьдаа өдөр бүр хийж өгч байгаарай! Ямагт танай ширээнд өнгө нэмэх үнэнч хачир тань энэ байна.
Яс чанаад махыг нь нимгэн жижгэвтэр хөшиглөнө. Бага усанд их давс ,лаврын навч зэрэг хийж амт оруулна.

Улаан ногоон чинжүүг дуртай хэлбэр дүрсээрээ хэрчээд бага тосонд шараад таглаж зөөлөртөл нь зөөлөн галаар жигнэнэ.

Хөрөхөөр нь махан дээрээ хийгээд мөөгтэй Лечо хийж хутгаарай! , мөөгтэй личо илүү тохиромжтой байдаг. Энэхүү харагдаж буй тавганд бүтэн шил лечо орсон болно.

Ийнхүү гэр бүлийнхний тань хүсэн хүлээсэн амтат салат амаархан бэлэн болчихлоо...


Найрлага
• 1 том помидор
(жижгэвтэр хэрчсэн)
• Шар чинжүүний 1/2 (нарийхан урт хэрчсэн)
• 1/4 аяга жижиглэсэн базилик
• 2 хоолны халбага цуу
• 1 хоолны халбага оливийн тос
• 3 хумс сармис (тун сайн жижиглэж хэрчсэн)
• Ургамлын тос
• 250 гр хэрчсэн үхрийн мах
• 1/4 хоолны халбага хар перец
• 1/8 цайны халбага давс
• Жижиг жижиг урсан салатны навч
Хийх арга
1. Улаан лооль, базилик, шар чинжүүгээ нэг дор хийж хутгана.
Дээр нь цуу, оливийн тос, 1/3 сармисаа хийгээд савны амсрыг таглана. Дээш доош
сэгсэрч, найрлагуудыг холино.Ногооны холимогоо хөргөгчинд хийж хөргөнө.

2. Том хайруулын тавганд ургамлын тосоо хийгээд, дээр нь
үхрийн мах, үлдсэн сармисаа хийж шарна. Дундаж гал дээр 3-5 минут шарсныхаа
дараа дээр нь перец, давсаа хийнэ. Хамгийн сүүлд өмнө нь хийсэн ногооны
холимогоо хийгээд бага зэрэг шарна.
3. Салатны навчаа 4 тавган дээр хувааж тавина. Дээр нь халуун ногоотой үхрийн махаа мөн адил хувааж тавиад тэр дор нь олгоно.
Ингээд илүү өнгөлөг үхрийн махан амтат салат бэлэн боллоо. Хэрэв өмөнө нь хийж байгаагүй бол туршиж үзээрэй! Сурсан байхад өдөр бүрийн хоолны тань ширээнд амтлагхан морилж байх болно.





