БАЯРТАЙ, НЭГЭН ХЭВИЙН УЙТГАРТАЙ АМЬДРАЛ МИНЬ!!!

Хүзүү, нурууны хооронд часхийтэл хатгуулахад сая л компьютерийнхээ өмнөөс холдож “завсарлах” шаардлагатайгаа саналаа. Амралтын өрөө рүү ус хийж авахаар явахдаа “Нэг цаг ажиллаад заавал завсарлага авч байх, ус тогтмол сайн ууж байх...” гэх мэт ойрноос өөртөө мөрдлөг болгохоор чармайж байгаа ч төдий л сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа дүрмүүдээ өөртөө дахин нэг сануулав. Оффисынхоо цонхны өмнө зогсоод амсхийхдээ шилэнд ойн өөдөөс минь ширтэх ядруу царайтай, хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ хөхөрч унатлаа инээсэн юм бол доо гэмээр танил дүрс өөрийн эрхгүй бодолд дарагдуулж орхилоо. Ажилдаа дарагдаад өдөр хоногууд нэгэн хэвийн өнгөрч байгааг анзааралгүй лав л нэлээд хугацаа өнгөрсөн байх ёстой. Гэхдээ ганц би тийм биш байх л даа. 


Эмэгтэйчүүд маань өдөр тутмын ажил, амьдрал, хүүхэд, гэр бүл гээд амьдралын их шуурганд өрөөлийн төлөө гэсээр өөрийгөө мартчихдаг нийтлэг гэмтэй улс.
Тогтсон ажилтай, гэр бүлтэй бүсгүйчүүдийн өдөр тутам хийдэг нийтлэг зүйлсийг л нэг харчихъя. Ихэнх албан байгууллагын ажил 09:00 цагаас эхэлнэ. Ажил үүргийн хуваариас шалтгаалаад зарим өдөр ачаалал ихтэй, зарим өдөр үр бүтээл муутай өнгөрнө. Гадуур хөөцөлдөх ажил ихтэй үед замын түгжрэл, цаг нар хоёртой уралдсаар нэг л мэдэхэд өдөр өнгөрчихнө. Хааяадаа урилгын тоглолт, арга хэмжээнд оролцох ч давтамж нь бага. Ажлын ядаргаа, хурааж хуримтлуулсан стрессээ гадагшлуулж алжаалаа тайлъя гэвэл санаа нийлсэн найз хүүхнүүдтэйгээ “партидах”, муугаар яривал “хов базах”. Үүнээс өөр гарц байхгүй ч юм шиг. Гэхдээ өөрийгөө хэт тусгарласнаас болоод ингээд уулзах хүн ч ховор болсон байх нь олонтаа. 

Ерөнхийдөө нэг иймэрхүү гэр, ажил, хүүхдийн цэцэрлэг, хааяа парти гэсэн маршрутаар амьдрал өрнөөд байх шиг. Нэг талдаа амьдрал болоод байвч зоосны нөгөө талд бид өөрсдөө ч мэдэлгүй цаг үеэсээ хоцорсон, өөртөө анхаарал тавьдаггүй, ямар ч хүсэл сонирхолгүй, амьдралын урсгалаар урсаж явдаг нэгэн болчихсон байх вий.
Амьдрал яг нэг хэсэг хугацаанд яваад нэгэн хэвийн болоод эхэлдэг. Ийм үед амьдралынхаа хэмнэлийг өөрчилж арай сонирхолтой болгох зүйл сэдэж хийх ёстой юм болов уу. Тэр хэмнэлээрээ хэсэг яваад дахиад нэгэн хэвийн санагдаж эхлэх үед дахин өөрчлөх гэх мэт. Нэгэн хэвийн урсан өнгөрөх өдрүүдэд өнгө гэрэл нэмэх ямар нэг “өөр” зүйл хийхгүй бол бүр л бүүдийгээд байх шинжтэй.
Энэ бүх бодлогширлынхоо эцэст би яг хүсээд байсан зүйлээ олсон. Миний нэгэн адил энэ бүхнийг мэдэрч, эргэцүүлж байсан бүсгүйчүүд минь анхаарлаа хандуулаарай. Энэ бол “Амжилтын жор” эмэгтэйчүүдийн хөгжил гоо зүйн цогц сургалт юм.

Фэйсбүүк: https://www.facebook.com/AmjiltiinJorEmegteichuudiinTsogtsSurgalt

Холбогдох утас: 88090416

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.