Азийн топ модель нэгээр нэмэгдлээ
Шинэ залуу загвар өмсөгч болох Т. Халиунаа манай улсын 6 дах Азийн топ модель боллоо. Тэрээр өнгөрсөн сарын 27-нд өндөрлөсөн “Азийн супер модел” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцон “Дэд мисс”-ээр шалгарсан юм. Т. Халиунаа 2013 оны “Mongolian beauty” шалгаруулалтад тэргүүлж, Азийг зорих эхтэй болсон билээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог Азийн нүүр царайг тодруулдаг уг тэмцээнд Хятадын мисс тэргүүлсэн байна. Гоо үзэсгэлэнгийн зэрэгцээ, авъяас чадвараараа бусдаас тодорч чадсан шинэхэн Топ модель Т. Халиунаадаа амжилт хүсье бүсгүйчүүдээ! Тун удахгүй Т. Халиунаа Хятадын загварын 7 хоногт оролцох аж.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







