Леонардо + Рианна = Хайр

Үнэн эсвэл худал гэдгийг нь өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байгаа ч сэтгүүлчид тэдний талаар шуугиж эхэллээ. Сүүлийн хэдэн долоо хоногт тэд хэд хэдэн удаа хамтдаа үдэшлэгт очсон бөгөөд тэдний үнсэлдсэн нь хэрэгт дуртай хэвлэлийнхэнд том шуугиан дэгдээжээ. 


Тэднийг болзох болсон гэх мэдээлэл тараад удаагүй байтал тэд өнгөрсөн бямба гаригт болсон Playboy сэтгүүлийн үдэшлэгт хамтдаа иржээ. Холливуудын секс бэлэг тэмдэг, Барбадосын гоо үзэсгэлэн нарын энэ харилцаа тэдний шүтэн бишрэгчдэд үнэхээр цочирдмоор мэдээ болжээ. Мөн тэд өнгөрсөн зул сарын баяраар "Гэгээн Бартс"-д амарцгаасан нь магадгүй тэдний харилцааг батласан ч байж болох юм. Олны танил уран бүтээлчдийн харилцаа үнэн үгүй нь хэсэг хугацааны дараа мэдэгдэх буй за. Эсвэл тэд харилцаагаа нууцалж илүү романтик байхыг хүссэн ч байж болох юм. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.