Приянка Чопрагийн тухай 25 баримт

Энэтхэгийн алдарт жүжигчин, загвар өмсөгч, дуучин, продюсер Приянка Чопрагийн талаарх 25 баримтийг хүргэхээр бэлтгэлээ. Дэлхийн мисс, холливуудын алдартан, хувийн компанитай гэх мэт олон сонирхолтой мэдээллүүд үүнд бичигджээ. 

1. Тэрээр "Дэлхийн мисс" болж байсан

18 настай байхдаа "Дэлхийн мисс" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож титмийн эзэн болж байсан бөгөөд үүнээс хойш түүний карьер, нэр хүнд өссөөр дэлхийн хэмжээний од болсон билээ. 2000 онд эх орондоо 5 дахь титмийг тэр авчирсан бүсгүй юм. Мөн тухайн жилдээ  "Ази, Номхон далайн гоо бүсгүй ,хатан хаан" шалгаруулах тэмцээнд мөн тэргүүн байрыг эзлэж байв. 



2. Түүний эцэг эх хоёулаа эмч байсан 

Мадху, Ашок Чопра нар бол түүний аав, ээж бөгөөд тэд Энэтхэгийн армид эмчээр ажилладаг байжээ. Түүний аав 1997 онд армиас тэтгэвэртээ гарч байсан. 
Priyanka chopra parents зурган илэрцүүд



3.Түүний анхны гол дүр нь "Quantico" хэмээх кино байв

Тэрээр энэхүү кинонд тоглохоосоо өмнө хэд хэдэн дүр бүтээж байсан ч, албан ёсны шалгаруулалтаар тэнцэж гол дүрд тоглосон анхны кино нь юм. 

 Priyanka chopra first acting audition was for Quantico. зурган илэрцүүд

4. Тэр өөрийн гэсэн продакшинтай 

Олон жил урлагт ажилласаныхаа дараа Чопра өөрийн гэсэн продакшинтай болохоор шийджээ. Тэрээр шинээр төрөн гарч байгаа жүжигчдийн дэмжин ажиллах дуртай бөгөөд "Ventilator" гэх мэт хэд хэдэн кино бүтээж Энэтхэгийн үндэсний авардсаас гурван ч удаа шагнал хүртээд байгаа юм. 




5. Энэтхэгийн инстаграмын хамгийн олон дагагчтай алдартан 

Тэрээр 29.2 сая дагагчтай. 

priyanka chopra most followed person from India on Instagram. зурган илэрцүүд


6. 2013 онд түүний аав нас баржээ 

Энэ нь явдал нь түүний амьдрал маш хүндээр туссан юм. "Би аавтайгаа маш ойр дотно байсан" хэмээн Harper"s BAZAAR  сэтгүүлд 2018 онд ярьжээ. "Аавыгаа алдаад маш маш хэцүү санагдаж, зүрх сэтгэл минь хоосрох шиг мэдрэмж төрж байлаа.  Аав минь миний хамгийн үнэнч дэмжигч, шүтэн бишрэгч, амжилт руу тэмүүлэх хүсэл минь байсан. Миний амжилтанд надаас илүү баярлаж, урам зориг өгдөг. Ийм чухал хүн минь нэг өдөр үгүй болоход орхигдсон мэт мэдрэмж төрдөг юм билээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 






7. Түүний шивээс онцгой утгатай 

 "Аавын бяцхан охин" гэсэн утга бүхий энэхүү шивээсээ 2012 онд шивүүлсэн бөгөөд хорт хавдартай тэмцэж байсан аавыгаа хүндэтгэн хийлгэжээ. 


8. Дуучны карьераа амжилттай эхлүүлсэн 

"Creative Artists Agency" - аас төрөн гарсан анхны Bollywood- ын од тэрээр 2012 онд "In My City" дуугаар амжилтаа эвдэж, 2013 онд рэппэр  Pitbull-тэй хамтран  "Exotic" дууг гаргаж байв. 



9. Тэр мөн зохиолч 

2009 онд "The Priyanka Chopra Column," хэмээх номоо хэвлүүлсэн бөгөөд энэхүү номондоо хосын харилцааа, өөрийн амьдралын туршлага, зөвлөгөөнүүдийг бичжээ. Тэрээр дараагийн зохиолоо бичиж байга бөгөөд 2019 онд хэвлэгдэх ажээ 



10. Тэрээр алдартай үеэлтэй 

Parineeti Chopra, Meera Chopra болон  Mannara Chopra зэрэг алдартай жүжигчин үеэлүүдтэй. Тэд тун завгүй ажилладаг учраас тэр болгон нүүр тулан уулзаж чаддаггүй ажээ. Гэхдээ Hindustan Times сонинд өгсөн ярилцлагандаа "Бид хоорондоо их дотно, ойр байдаг. Байнга уулзаж чаддаггүй ч гэсэн "The Chopra" чатаараа холбогдоод бие биенийгээ хэрхэн амьдарч байгаа, юу тохиолдож байгааг нь мэддэг." гэжээ 



11. Байнга сайн үйлс хийдэг 

Тэрээр 2010 онд "UNICEF" - ын сайн санааны элчээр сонгогдсон. НҮБ-ын Хүүхдийн Сангийн элчин сайдын яамны алба хашиж байсан. Жүжигчин бүсгүй эрүүл мэнд, боловсролыг дэмжих "Priyanka Chopra" санг байгуулсан бөгөөд энэ нь залуу охидод зориулсан боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Үүнээс гадна чопра нь орлогынхоо 10% - г  хүүхдийн байгууллагад хандивладаг. 



12. Тэр хэд хэдэн хочтой 

Хамтран ажиллаж байсан уран бүтээлчид нь түүнийг "piggy chop" гэж хочилдог бөгөөд одоог хүртэл энэ нэрэээсээ салаагүй юм байна. Энэ тухайд 2015 онд Glamour -д өгсөн ярилцлагандаа "Би хоолондоо үнэхээр сайн, их иддэг. Тиймээс тэр байдлыг минь шоглож энэ хочийг өгсөн байх" хэмээн ярьсан байна. 



13. Ээж нь түүний амжилтанд нөлөөлсөн хамгийн чухал хүн 

Чопра амьдралдаа хийсэн бүхий л алхмаа ээжтэйгээ холбон ярьж, үргэлж зөв чиглүүлж өгдөг  ээждээ талархаж байгаагаа байнга илэрхийлдэг. 2017 онд ээжийнхээ тухай өөрийн инстаграмдаа хуудсандаа "Миний ээж мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэрээсээ гарч, жижигхэн хотоо орхин алсыг зорьсон гайхалтай эмэгтэй. Армийн эмч байсан, 8 төрлийн эмчийн гэрчилгээтэй, 9 төрлийн хэлээр ярьдаг" хэмээн бичсэн байна. 



14. Ханхүү Харри, Меган Марк нарын хуриманд уригдсан 

"ELLE " эмэгтэйчүүдийн телевизийн шоунд хамтдаа оролцож анх танилцаж байсан бөгөөд тэр цагаас хойш мэргэжил нэгт бүсгүйчүүд найзууд болсон гэдэг. Тиймээс Меган Марклын найзын хувиар хүрэлцэн ирсэн байна. Ирсэн зочид дундаас хамгийн онцгой сайхан хувцасласан алдартнуудын нэг байсан юм. 

Холбоотой Зураг

15. Padma Shr шагналыг хүртсэн

2016 онд Энэтхэгийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн олгодог Энэтхэгийн дээд шагналыг тэрээр хүртсэн 



16.  Охидууд зориулан хүүхэлдэй үйлдвэрлэсэн 

Энэ нь түүний нэр хүндийг улам өргөсөн. "Bollywood Legends" нэртэйгээр тоглоомон хүүхэлдэйнүүд үйлдвэрлэж, худалдаанд гаргасан. Хүүхэлдэй бүр нь Энэтхэгийн үндэсний хувцасаа өмссөн, үндэсний хэв маягаа шингээсэн юм. 



17. Ард түмэндээ хүндлэгдсэн жүжигчин 

2016 онд "Үзэгчдээс хамгийн их таашаал хүртсэн жүжигчин", 2017 онд "шилдэг драмын жүжигчин" шагналыг хүртсэн. Олон улсын Энэтхэгийн кино академийн зургаан шагнал", "Шанхайн олон улсын кино наадам"- аас хэд хэдэн шагнал хүртэж байв.



18. Тэр тун идэмхий 

Тэрээр Нью - Йорк ирээд хот дог, тахианы далавч идэх дуртай болсон гэж 2016 онд ярьсан байна. "Би бол энэтхэг хүн, халуун ногоотой хоолонд сайн шүү" хэмээн тахианы далавч идэх тэмцээнд орохынхоо Жимми Фуллонд ярьж байсан гэдэг. Түүний хамгийн дуртай хоол бол "Khichchdi with achaar," хэмээх Энэтхэгийн үндэсний хоол юм. 



19. Тэр Диснейн кинонд тоглож байсан 

2013 онд "Disney Animation Studios" - ын Pixar"s car хэмээх хүүхэйлдэйн кинонд тоглож байв. 


Холбоотой Зураг

20. Тэр нэр хүндтэй шагнал гардуулж байв 

2016 онд 88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд оролцож нэр хүндтэй шагналыг гардуулж байв 




21. Тэрээр тун олон алдартай найзуудтай

Жишээлбэл  Lupita Nyong"o, Meghan Markle, Elizabeth Chambers Hammer, Sonali Bendre, Irina Shayk, Mubina Rattonsey болон түүний ирээдүйн хадам эгч Sophie Turner гэх мэт 


priyanka chopra has many fanmous freind зурган илэрцүүд

22. Тэр " Dadasaheb Phalke Academy Award" - д ялсан 

2017 онд  "Dadasheb Phalke Academy Award"  - аас "олон улсад хамгийн нэр хүндтэй жүжигчин" шагналыг хүртжээ 



23. Тэр "Baywatch " кинонд тоглосон

Холливуудын алдарт жүжигчинтэй хамтран тоглосон бөгөөд Victoria Leed - ын дүрийг бүтээжээ 



24.Түүний сүйн бөгж 200 000 долларын үнэтэй 

Түүний сүйт залуу  Nick Jonas нь 4 каратын 200 000 гаруй долларын үнэтэй бөгжийг үнэнч хайрын билэгдэл болгон өгчээ. 

priyanka chopra engagement ring is worth $200,000 зурган илэрцүүд

25. Тэр удахгүй хуримаа хийнэ 

Хэдийгээр тэдний хуримын тов тодорхойгүй байгаа ч хосууд хуримаа хийхээр бэлдэж байгаа хэмээн эх сурвлаж хэлсэн байна. Хосууд Энэтхэгийн Мумбай хотод уламжлалт Рока ёслол үйлдсэн бол Нью-Йорк ч сүйн ёслолоо тэмдэглэжээ 

Холбоотой Зураг
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.