Таргалалтаас сэргийлэх дасгал
Бодисын солилцооны өвчний үеийн дасгал
Таргалалтын үед хийх дасгал
Таргалалт –энэ бол өвчин. Бие махбодийн бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдах, их идэх буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг. Иймээс идэвхитэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй.

Дасгалыг өөрийн биеийн онцлогт тохируулан 4-8 удаа давтана, аажмаар 7 хоногийн дараа тоог нь нэмнэ.
Эмэгтэйчүүдэд хийх дасгал:
1.Дээшээ харж хэвтэнэ. А. Гарын алгыг доош харуулан тавина. Баруун хөлөө шулуун өргөн зүүн баруун тал руу тавина.
Б. 2 хөлөөр зэрэг хийнэ.
В.2 хөлөө нийлүүлж эргүүлнэ.
2.Доошоо харж хэвтэнэ.
А. Гараа нугалан тавина. Гараа шулуун болгон толгойг гэдийлгэн нуруугаар хотойно.
Б.Гараа ардаа авна. Цээжээ гараа хойш өргөнө.
В.Гараа толгойн ард авна, толгой цээжээ өргөнө хөл газраас хөндийрэхгүй.
3. Дээшээ харж хэвтэнэ.
А.Хөлөө нугална, дээш өргөнө, доош тавина.
Б.Хөлөө өргөнө, хөлөө нугална, доош тавина.
В.хоёр хөлөө зэрэг өргөн толгойн ард тавина.
4. Хажуугаараа хэвтэнэ. Зүүн гараа урдаа авна.
А. Баруун хөлөөр дугуйлах хөдөлгөөн хийнэ.
Б. 2 хөлөө зэрэг өргөнө.
В. Гараа толгойн ард авна., цээжээ өргөнө.
5. Дээшээ харна.
А. Гараа толгойн ард аван хөлөө нугална, таазаа өргөнө.
Б.Гараа алгаар тавина.
В. Гараа шулуун болгоно цээж хэвлийг өөд болгоно.
6. Доошоо харна.
А. Хөлөө ээлжлэн дээш өргөнө.
Б. Хөлөө барина, толгойг гэдийлгэн нуруугаараа хотойно.
В. Гараа эрүүн дор тавина. 2 хөлөө нийлүүлж зэрэг өргөнө.
7. Дээшээ харна.
А. Гараа ташаандаа авна, гарын туслалцаагүй босч сууна.
Б. Хөлөө салгана. Гар толгойн ард, өндийнө, дараа нь тонгойн 2 өвдөгт ээлжлэн толгойг хүргэнэ.
8. Дээшээ харна.
А. Гараа толгойн ард авна, дугуй жийх хөдөлгөөн хийнэ.
Б.Хөлөө 45 хэмд өргөн зөрүүлнэ.
В. Хөлөө шагайн үеэр эргүүлнэ. Төгсгөлд нь дороо гүйнэ, алхана. Амьсгалын дасгал хийнэ.
Эрэгтэйчүүд хийх дасгал
1. Өвдөг дээрээ зогсоно. Гар ташаанд хөлөө урагш тавин, доош тонгойн толгойг өвдөгт хүргэнэ. А. Хөлөө хажуу тийш тавин гарыг хөлийн үзүүрт хүргэн тонгойно. Б. Гар ташаанд нэг хөлөө урагш болгон нөгөө хөлийн өсгий дээр сууна. Дээш огцом таазаа өргөнө.
2. Гараа ардаа тулан сууна. Гар хөл дээрээ тулан өөдөө болно. А. Гар хөл дээрээ тулан дээш болно. Хөлөө ээлжлэн өргөнө. Б. Гараа ардаа тулан сууна. Дээш огцом таазаа өргөнө.
3. Хөлөө салган сууна. Цээжээ эргүүлэн гараа газар хүргэнэ. А. 1 гараа ардаа тулан сууна. Нөгөө гар ташаанд, тулсан гар дээр хажуу тийш эргэнэ., 2 тал руугаа ээлжлэн хийнэ. Б. Хажуу тийш гар хөлөө өргөнө. Нөгөө тал руугаа давтана.
4. Өвдөг дээрээ сууна. Хойш гэдийн тохойгоороо тулан далаа газар хүргэнэ. А. Мөн адаил гарын оролцоогүй далаа газар хүргэнэ. Б. Гараа ташаандаа авч гэдийн газар хүргэнэ.
5. Юмнаас барьж зогсоно. 1 хөлөө урагш өргөн доош суун, гараар газар тулна. 2 хөл дээр ээлжлэн хийнэ. А. Нэг хөл дээр сууна. Дээш босно. Б. Гар ташаанд дээшээ болно. 2 хөл дээр ээлжлэн хийнэ.
6. Гар дээр тулна.Огцом түлхэн сууна. А. Хөлөө нугалан гараар газар тулан сууна. 2 хөлөө хойш болгоно. Б. 2 хөлөө урагш болгоно.
7. Өвдөг дээр зогсоно. Гар ташаанд гарын туслалцаагүй босно. А. Үсэрч босно. Б. Завилан сууна. Гар ташаанд гарын туслалцаагүй босно.
8. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно. Хойш гэдийн шилбэн дээр гараар тулна. А. Мөн гэдийн гараар өсгийг тулна. Б. Мөн гэдийн уланд хүрнэ. Дараа нь дороо гүйнэ., алхана. Амьсгалын дасгал хийнэ.







