”Таван эрдэнэ” тоглолт тун удахгүй болно


Хавар болж төлийн дуу цангинаж эхэлсэнтэй зэрэгцэн дуучин П.Жимсээ тун удахгүй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. “Таван эрдэнэ” дууг Б.Лувсандоржын шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Д.Тунгалаг анхлан дуулж байжээ. Харин “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууг энэ цаг үед дуучин Пүрэвжавын Жимсээ дахин сэргээн дуулсан нь малчин түмний хайр хүндлэлийг хүлээж тэдний сүлд дуу болон эгшиглэсээр байгаа юм.

Малчин түмний шүтээн болсон уг дуугаар нэрлэсэн тоглолтын зохион байгуулалтад тэртээх 1978 оноос эхлэн “Малчин” нэвтрүүлгийг бэлтгэн сонсогч түмэндээ хүргэсээр яваа олон гайхалтай эрхэмүүд хүндэтгэн оролцож байгаа бөгөөд энэ цаг үед тоглолтын зохион байгуулалтыг төгс хийдгээрээ нэрд гараад буй олон арван алдартнуудаас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдхүүн хэдийнэ ажилдаа орсон байна.

П.Жимсээ "Таван эрдэнэ"


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин (203.160.55.130) 2013-04-06 18:40:16
байнга аманд аялагдаж байдаг сайхан дуу