Дуучин Бритни Спирсийн 13 насны зургууд гэнэт гарч ирлээ
Цахим ертөнцийн сүлжээгээр дуучин
Бритнигийн өмнө нь нийтлэгдэж байгаагүй зургууд гэнэт гарч ирэн шуугиан дэгдээж
байна. Зургийг 1995 онд Дэвид Барен хэмээх зурагчин Филадельфид авчээ.
Нэгэн үе Бритни дэлхий дахинаа хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай дуучин, өсвөр насандаа хамгийн их амжилт гаргаж, олон рекордын эзэн болж чадсан уран бүтээлч гэгдэж байсан билээ. Тэрээр 2000 оны эхэн үеэс дэлхий дахиныг байлдан дагуулж, “Baby one more time”, “Oops…I did it again”, “I am not a Girl, not yet a Woman”, “Womanizer”, “Criminal” зэрэг олон дуунуудыг эгшиглүүлж хит болгож чадсан. Гэвч 2007 оноос хойш Бритни үсээ хусуулж, ам барьж үзэгчдээ хуурсан зэрэг олон асуудалд орж, шүүмжлэлд өртсөх болсон. Гэхдээ одоо ч түүнийг попын гүнж хэвээр хайрлах шүтэн бишрэгчид нь байсаар байгаа юм. Ингээд түүний шуугиан тарьж буй 13 насны гэрэл зургуудаас хүргэж байна.














