Хүүхдэд зориулсан “Миний ном-4” цуврал худалдаанд гарлаа

Хүүхдийн зохиолч А.Найгалмаа бага насны хүүхдэд зориулсан “Миний ном-4" цувралаа худалдаанд гаргажээ. Энэхүү цувралд хүүхдийн хэл ярианы онцлогийг харгалзан, цээжлэхэд хялбар үг хэллэгтэй оньсого, шүлгүүд багтсан байна.
Оньсого нь хүүхдийн сэтгэн бодох, оюун дүгнэлт хийх, нэгтгэн дүгнэх зэрэг сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг манай ардын уламжлалт аман зохиолын нэгэн хэлбэр юм. Оньсогоны эдгээр онцлогийг шингээж хувцасны эд хэрэглэлд зориулан оньсого зохиосон нь зохиолчийн ур чадварын шинэлэг тал юм. “Товч, “Үдээс”, “Зангуу, “Цахилгаан" зэрэг тус бүрийг өгүүлэмжийнх нь дагуу хөгжилтэй зургаар чимэглэжээ.

Түүнчлэн Хүүхдийн гарын аяыг даахуйц картоон ном нь амархан урагдахгүй зузаан хуудас, цэвэрлэхэд хялбар гөлгөр гадаргуутай, хурц өнцөггүй учраас хүүхэд амандаа хийсэн ч буйлыг нь гэмтээхгүй зэрэг онцлогтой аж.
Та бүхэн "Миний ном" цувралыг худалдан авахыг хүсвэл:
- Мажестик номын дэлгүүр
- Интер номын дэлгүүр
- Билэг номын дэлгүүр
- Алтан түлхүүр номын дэлгүүр /сансарт/
- Ивээл номын дэлгүүр /ханбүргэдэй их дэлгүүр/
-Дүнжингарав номын тасаг
- ТБД андууд "Angel baby" дэлгүүрүүдээр 3900 төгрөгийн үнээр худалдаалж байгаа юм байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






