Хоёрдугаар төрөхийн хамт олон шинэхэн унаагаа өлгийдөн авлаа

Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөөх сайн үйлс үргэлжилсээр байна. Байнга шүүмжлэлд өртөж байдаг энэ салбарынхан өнөөдөр нүүрэндээ дүүрэн мишээл тодруулан баяртай байсан юм. Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аврага Харүмафүжи болон Зүрх хамгаалах төсөл ТББ-ын санаачлан эх хүүхдийн амаржих 2-р төрөхөд түргэний машин бэлэглэлээ.



Өдсөн зовсон нэгэндээ түргэн шуурхай очиход цорын ганц туслагч нь мэдээж унаа тэрэг байдаг. Ийнхүү манай эхчүүд будаг нь ханхалсан, бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан шинэхэн машинаар хүргэгдэх боллоо. Үүнийг хүмүүнлэгийн үйлсээрээ дэлхийд тэргүүлдэг Япон улсаас санхүүжүүлсэн гэх бөгөөд тэрхүү бүхий л ажлыг хэрэгжүүлэгч, санаачлагч, зохион байгуулагчддад бид талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу? Их аврага Харүмафүжигийн хувьд энэ нь эрүүл мэндийн салбарт бэлэглэж буй 4 дэх машин юм. Энэ мэтчилэн эх орон, ирээдүйн үрсийнхээ төлөөх бусдад үлгэр дуурайлал өгөх гэгээн үйлсийн буухиа үргэлжлэх бизээ.


Хүмүүнлэгийн үйлс бүхэн илүү өргөжиж, олон хүнд буян хурах болугай.


Давгадорж аврагын бэлэглэж байсан энэ машин 10 дахь жилдээ үүргээ гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (203.91.116.34) 2015-01-23 08:40:27
Bolj de