Яг одоо 12 Грэммийн цом хүндэт эзэндээ очсон байна

550033 grammy awards beyonce rb x800

АНУ-ын хөгжмийн дээд шагнал гардуулах “Грэмми 2015”-ын шилдгүүд яг одоо тодорч байна.

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том үдэш болох 57 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Калифорни мужийн Лос-Анжелес хотод болж байгаа юм.

Анх 1958 онд Грэммийн шагнал гардуулах ёслол болж байжээ.

Эрэгтэй уран бүтээлчдээс нэг үдэш хамгийн олон буюу найман Грэмми шагналыг 1984 онд домогт Майкл Жэксон авч байсан түүхтэй.

Харин эмэгтэй уран бүтээлчдийн хувьд 2010 онд Бионсе нэг үдэш зургаан Грэмми, 2012 онд Адел нэг үдэш зургаан Грэмми авч байжээ. 

Одоогийн байдлаар “Грэмми 2015” шагналын эздээр:

 
  • Шилдэг поп тоглолт- Паррел Уиллиамсын “Happy”
  • Шилдэг шинэ залуу дуучин- Сэм Смит
  • Шилдэг рок тоглолт- Жэк Уайтын “Lazaretto”
  • Шилдэг рок дуу- Хэйли Уиллиамс, Тэйлор Уорк “Ain"t It Fun”
  • Шилдэг рок цомог- Бэк "Morning Phase"
  • Шилдэг R&B тоглолт- Жэй Зи, Бионсе “Drunk In Love
  • Шилдэг R&B цомог- Тони Брэкстон, Бэйбифэйс “Love, Marriage & Divorce”
  • Шилдэг рэп дуу- K. Duckworth & C. Smith- “I”
  • Шилдэг рэп цомог- Эминем “The Marshall Mathers LP2”
  • Шилдэг кантри дуу- Глен Кампбелл, Жулиан Рэймонд  “I"m Not Gonna Miss You” тодроод байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.