Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 мянга 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 мянган төгрөг болох юм.

Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын  500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тогтоосон байна.  Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь ирэх гуравдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмэгдэж олгогдох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.55.185.41) 2015-02-10 19:56:39
ээ чаваас энэ нэмэгдэл мөн үү 200000 төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшид 10 хувь нэмэхээр 20000 төгрөг нэмэгдэнэ гэсэн үг энэ 20000 төгрөг хөгшчүүлийн амьдрал нэмэр болж чадах уу арай л дэндүү доромжлол юмаа
зочин (202.179.11.34) 2015-02-10 12:01:11
тэтгэвэр нэмнэ гэж доромжилчих юм байна л даа