Бүжинлхам бурханы магтаал
Олон тэнгэрийг гартуулан ялагч

Олон тэнгэрийн хүүхдийн үүдийг нээгч
Йогозарын таалалаар нялхасыг дэгжүүлэгч эх
Бүжинлхам дор мөргөмүй
Сансар нирвааны хотол чуулганыг
Хоцроолгүй хайрлан соёрхогч
Гурван сансарыг эрхэндээ болгоогч
Рэмади охин тэнгэр
Сансарын илт өндрийн хүслэнт чандмань эрдэнэ
Хамаг сансар дахины
Цог төгөлдөр охин тэнгэрийг би магтмуй
Амаглан хоосон ялгалгүй номын биеийн огторгуйд
Алимад нүүр, мутар, бэлгэсийн туурвил үгүй атал
Дөрвөн зүйл үйлсийн амьтны тусд зохиохоор
Дүрст биеийн солонго тунаруулагчийг магтмуй
Тангараг төгссөний үр удмыг
Сахин тэтгэгч сүлдэн охин тэнгэр
Тансаг цаст уулын жавхланг булаагч
Лагшин дороо торго,эрдэнэсийн чимэгт
Сайн хумх,чандамань эрдэнэ, тэнгэрийн хүүхэд барьсан
Ганц эх, Үр хайрлагч охин тэнгэрийг магтмуй
Бүжинлхам бурхан нь Дээд тэнгэр, доод газар, лус, савдагууд,завсарын дэвжид найман аймаг, буг тэргүүтэн юу л байна, хорлож үйлддэгтэр бүгдийг тоосон товрого болгох билэгдэлтэй.
Бүжинлхам бурханы билэгдэл шинж :
Дүр нь: Цагаан /нисваанисын гэм, хир бүгдийг эс халдаасны шинж билэгдэлтэй/.
Хоёр мутартаа: Хүүхэд барьсан.
Баруун гартаа: Рашаан дүүрэн бумба барьсан эрэгтэй хүүхэдтэй /нялхасыг тэтгэж, өвчин бүгдийг нь амирлуулах, өвчин адаас зайлуулах,тэтгэх тэжээх гэсэн билэгдэлтэй/. Нас, цог учрал, шид бүтээлийг хоцроолгүй аривдуулахын гуу сан болсон бумбыг барьсан.
Зүүн мутартаа: Зэндмэнь эрдэнэ барьсан эмэгтэй хүүхэд суулгасан /эдийн тэнгэр болоод эд эдлэлийн гуу сангийн хурыг буулгахынбилэгдэлтэй/.
Баруун сугандаа: Морин хулгана, тулам барьсан байдалтай /бидний юу л хүсэж байна тэр бүгдийн горилыг хангах билэгдэлтэй/
Хоёр хөлний чимэг нь: Төмөр чөдрөөр чимэглэсэн /арга билгийг хослон барилдуулсаны билэгдэлтэй/
Баруун чихэндээ: Алтан арслан дүүлсэн /мам, эм мангас буюу нялхасыг айлгаж цочоодог адууд байдаг. Тэр бүгдийг сүрээр дарахын шинжбилэгдэлтэй/
Зүүн чихэндээ: Могойгоор чимсэн /цогнойн дүүлсэн байдалтай, тэр нь уур хилэнг хоцроолгүй хоосон чанарын агаарт арилгах хувийгагуулсан/.
Мөн чихнийхээ хувь хэсэгт: Алтан хонх зүүсэн /бурхан бүгдэд өргөл хүндлэлийг зохиохын шинж агуулгатай/.
Хүйсэндээ: Нар ургасан байдалтай /зовлонгийн далай бүгдийг ширгээх, хатаахын шинж билэгдэлтэй/.
Толгойн оройгоос нь: Саран ургасан байдалтай /нисваанисын гурван хороо, мунхагийн харанхуйг арилгах билэгдэлтэй/.
Мэлмий нь: Бага зэрэг улаандуу эргэлдсэн байдалтай / Энэ бурхан маань амирлангуй бурхан, мөн бага зэргийн хилэнтэй. Энэ дүр байдал ньарван зүгийг болгоож, гурван ертөнцийн амьтан бүгдийг сахин хамгаалж, манаж байх билэгдэлтэй/.
Хоёр хөхнөөс нь: Рашааны сүү үргэлжид буусан байдалтай /бурхан бүгдийг тэжээн тэтгэж амирлуулж байх билэгдэлтэй/.
Бүжинлхам бурханы зүрхэн тарни
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза
Эх сурвалж: www.budda.mn







