О. Уранцэцэг: Харааны ур, сэтгэлийн ур, гарын ур, ухааны ураа шингээн байж үндэсний хувцасаа урладаг
Монгол дээл хувцсаа оёж урлан охид, эмэгтэйчүүдийг эрхэмсэг, төгөлдөр болтол нь “гангалдаг” нэгэн сайхан, уран бүсгүйг сайтынхаа зочноор урин оролцууллаа. Энэ уран бүсгүй урлагийнхан тэр дундаа дуучин С. Жавхлан түүний гэргий Г. Эрдэнэчимэгийн хувцас, дээлийг урлан хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй боловч дээлнийх нь хийц загвар аль хэдийн моод болон дэлгэрээд байгаа билээ.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулна уу? Салонаа байгуулаад хэр удаж байгаа билээ?
- Намайг О. Уранцэцэг гэдэг. “Эртний Монгол хийц” үндэсний хувцас урлал салоны захирал. Өөрийн дур сонирхлоороо үндэснийхээ хувцсыг оёж, урлаж эхлээд хоёр жил гаран болж байна даа. Эмэгтэйчүүд маань ч гэсэн их сайхан хүлээж авсан.
- Би таныг нягтлан мэргэжилтэй гэж сонссон, мэргэжлээрээ ажиллаж байв уу?
- Тийм шүү. Өдий болтол ажиллаж байсангүй. Хувиараа бизнес эрхлэж байхдаа ч хүртэл өөрөө нягтлан хэрнээ нягтлан авч ажиллуулдаг байлаа.
- Хүний хүсэл сонирхол, хийх дуртай ажил нь амжилтыг дагуулдаг гэдэг. Та хэдийнээс оёдол, эсгүүр хийж эхэлсэн бэ?
- Сургуульд сурдаг байхдаа ээжийн хувцас хунар оёж хийхийг харах дуртай. Бараг л булааж аваад оёх нь холгүй байлаа. Бас дүрэмт хувцасны загвараа өөрчлөх, өөрөө хувцасаа хийж өмсөх хоббитой. Оюутан байхдаа ч гэсэн өөрийнхөөрөө эсгээд европ хувцас оёчихдог л байсан. Хүний хийх дуртай ажил гэдэг сэтгэлийн мухарт эзнээ сэрэхийг хүлээгээд л байж байдаг. Одоо бол дуртай, хүсч мөрөөдөж байсан ажлаа хийгээд аз жаргалтай байна.
- Европ хувцас хүртэл хийдэг байсан хэрэг үү?
- Тиймээ, хүмүүс, найз нөхөд маань оюутан намайг дэмжиж, голохгүй захиалга өгч, хувцас оёулдаг байсан. Тэр үед чинь би “яанаа, таалагдах байгаа даа, таарах байгаа даа” гээд их л айдастай хийдэг байж. Харин хийлгэсэн хүмүүс нь тэр айдсыг минь гадарласан юм шиг “Сайхан таарлаа, таалагдлаа. Үнэтэй, брендийн хувцасаас ялгарах юм алга гээд л урам хайрладаг сан.
- Манайхан дээл хийх уламжлалт загвартай. Харин таны урладаг дээлний хийц содон чамин юм. Та ийм нарийн ажиллагаатай, шинэ загварын санааг яаж олдог вэ?
- Олох гэж хэлж болохгүй юм даа. Хаа нэгтэйгээс хайгаад, эрээд явна гэж байхгүй. Үндэсний хувцасаар бизнес хийнэ гэж бодсон бол бусадтай ижил загвар гаргаад л орлого ашиг олоод явж болох байх. Үйлчлүүлэгч нартаа би мэргэжлийн хүн биш шүү, өөрийнхөө материалаар, сэтгэлдээ бодож, нүдэндээ харсан загварын дээлийг урлаж өгнөө гэж хэлдэг. Бас харилцан ярилцана, ойлголцоно. Тэгээд л хийнэ дээ. Дурлаад хийсэн дээл маань манай охид бүсгүйчүүдэд таалагдаж байгаад үнэхээр их баяртай байдаг.
- Хийсэн дээл бүр чинь дахин давтагдашгүй бүтээл мэт надад санагдах юм. Дээлнээс гадна өөр юу хийдэг вэ?
- Тэгж хэлж болноо. Сэтгэлээ шингээж үндэсний хувцасаа урлах нь хүн тус бүрт зориулан хийсэн миний бүтээл. Дээлнээс гадна малгай, бүс, цамц, гутал гээд бүхий л монгол хувцасаа хийж байна.
- Дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг шиг оёдол үйл хийдэг хүнд бас бурхан ухаан заяадаг байх. Сэтгэлийн ур, гарын ур гээд л...?
- Тэгэлгүй яахав. Харааны ур, сэтгэлийн ур, гарын ур, ухааны ур. Энэ дөрвөн ур тэгш цогцолж гэмээнэ төгс төгөлдөр бүтээл төрдөг. Аль нэг урыг нь орхигдуулахгүй юмсан гэж хичээдэг. Би үйлчин охидодоо хүртэл хэлдэг юм. Оёж байхдаа яг л өөртөө оёж байгаа гэж бодоод хийгээрэй, сэтгэлээ шингээгээрэй гэж. Угаахад сэмрэх вий, олон дахин товчлож, тайлахад товч нь урагдаж, тасрах вий гээд л бодох хэрэгтэй. Манай салоноос сэтгэл шингээсэн бүтээл л гардаг гэж би бахархалтай хэлнэ.
- Та түрүүн үйлчин охид гээд дурдаад өнгөрлөө. Ирээдүйн уран гартай эзэгтэй нарыг өөрийнхөө хэмжээнд бэлдэж байна уу?
-/инээв/Хорь хүрээгүй жаахан охид бий. Би охидоороо бахархдаг. Миний хүсэл мөрөөдлийг эцэг өвгөд, бурхан тэнгэр минь болгоож ийм хөөрхөн сэтгэлтэй охидыг явуулсан юм бол уу даа. Ер нь яваандаа салоныхоо дэргэд сургалтын төвтэй болноо. Тиймэрхүү санал ч нэлээн ирдэг.
- Орчин үеийн хүүхнүүд маань утас зүүнээс их л холдсон санагддаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
- Залуу охид байтугай дөч, тавь хүрч яваа эмэгтэйчүүд маань “би хөх зүү хөндлөн хатгадаггүй шүү дээ” гээд яриад суух нь бий. Манай нөхөр л онгорхой цоорхойгоо нөхдөг гээд гайхуулан ярих биш харин ч түүнээсээ ичих хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүнд байгалаасаа уран нарийн ухаан, эмэгтэйлэг шинж, уян зөөлөн ааш заяадаг. Тиймээс чадна гэвэл чадна. Хүсэхгүй бол юу ч чадахгүй шүү дээ.
- Та хэр их ачаалалтай ажилладаг вэ, захиалганд их дарагддаг байх?
- Хүмүүс цаг нартай ажиллаж, амрах ёстой гэж би боддог. Цагаан сар, баяр наадам гээд л ачаалалаа дийлэхгүй ажилладаггүй. Ядарч, цуцталаа нойроо хасан ажиллахад маргаашийн ажлын бүтээмж тэр хэмжээгээрээ буурна. Чанаргүй бүтээгдэхүүн гарна. Тийм болохоор илүү цагаар ажилладаггүй. Халтуурдаж олон дээл хийсэнээс чанартай нэг дээл хийж өгөөд бардам суух хэрэгтэй гэж боддог.

- Таны салонд орж ирээд надад салон гэхээсээ илүү уран бүтээлийн урлан гэмээр нээх сайхан сэтгэгдэл төрлөө. Уламжлалыг хадгалсан үнэ цэнэтэй орчин бүрдүүлжээ. Үзэж хараад тухлаад л баймаар?
- Баярлалаа. Миний үйлчлүүлэгч манайхыг нэгэнт зориод ирсэн юм чинь тухтай таатай байгаасай гэж нэгдүгээрт бодсон. Түүнээс гадна үндэсний хэв маягаа шингээсэн, үзэж харах юм ихтэй байлгах сан гэж бодсон юм. Зарим хүмүүс танай салон яг музей шиг юм гэдэг.

- Үндэснийхээ хувцасны онцлогийг өөрийнхөөрөө тодорхойлооч?
- Монгол хүн Монгол хувцасаа өмсөж гадаадын үнэтэй брендээс илүүд тавьж сураасай. Монгол дээлээ өмссөн хүний дотор хүн баярладаг бас сүнс, сүлд хийморь нь сэргэдэг гэж би боддог. Бид чинь тэнгэр заяат ард түмэн, хувцас эдлэл маань тансаг. Өдөр тутам өмсөж хэрэглээ болгоосой гэж бодох юм.
- Өдөр тутам өмсөхөд жаахан төвөгтэй биш гэж үү?
- Манай загваруудыг өдөр тутам өмсдөг шүү дээ. Өдөр тутмын хэрэглээ болгох талаас нь материалаа, өнгө хийцээ, загвараа бодно. Биед нь суусан, эвтэйхэн байлгах талаас нь сайтар бодолцоно. Зарим хүмүүс авдартаа хадгалсан өчнөөн дээлтэй, баяраар л ганц гаргаж өмсдөг. Тийм л байх ёстой юм шиг. Үүнийг л больмоор байгаа юм. Үндэсний хувцасаа хэрэглээ болгож чадвал бас миний нэгэн зорилго.
- Зорилго гэснээс таны мөрөөдөл?
- Өөрийн хийсэн бүтээлүүдээрээ музейтэй болохсон гэж боддог. Захиалга өгч хийлгэсэн дээлнүүдээ эдэлгээний хугацаа дууссан үед нь тал үнээр нь эргүүлэн худалдан авна шүү гэж үйлчлүүлэгч нартаа хэлдэг. Бид үр хойчдоо үлдээх юмтай амьдрах хэрэгтэй гэж бодох юм даа.
- Их сайхан санагдлаа. Удахгүй тийм сайхан музей үүд хаалгаа нээх байхаа. Танд баярлалаа. Цаашдын тань ажилд өндөр амжилт хүсье!
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулна уу? Салонаа байгуулаад хэр удаж байгаа билээ?- Намайг О. Уранцэцэг гэдэг. “Эртний Монгол хийц” үндэсний хувцас урлал салоны захирал. Өөрийн дур сонирхлоороо үндэснийхээ хувцсыг оёж, урлаж эхлээд хоёр жил гаран болж байна даа. Эмэгтэйчүүд маань ч гэсэн их сайхан хүлээж авсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.59)
2018-06-21 13:06:31
HUJAA HUVTSAS YUM UU
0
0
0
Хариулах
Hereglegch
(103.254.120.85)
2017-08-15 21:35:39
Tiimee ednii huvtsasiig avch uzseen Une dagaad chanar gedeg zuil ogt medregdeegui Material bol uneheer muu yum bilee Hiits zagvart l bg bh Daraa songoltoo uur gazraas hiimeer setgegdel tursun duu
0
0
0
Хариулах
zochin
(122.201.31.208)
2017-08-12 12:27:50
haana baidag salon yum hayag usaa hamgiin turuunegch baimaar yumikh l unetei hiideg gesen oilgolt avlaa une bas mongolchuudiin dundaj amdrald zoritsson une hansh ny bolomjiin baival zugeer gedgiig tsaashdaa anhaarna biz dee
0
0
0
Хариулах
zochin
(202.131.225.249)
2017-07-28 14:40:45
endni une diildehgui ee
bogino omd tsamts niileed 1500 000 -1700 000 hoorond
0
0
0
Хариулах
Оюун
(122.254.126.2)
2016-06-07 18:28:31
Урт болон богино дээлнийхээ дундаж үнийг хэлээд өгөөч
0
0
0
Хариулах
Заяа
(202.21.112.2)
2015-06-24 10:56:16
Оюутны нэг ангид хамтдаа cурч байсан Урнаа байна Мундаг байна шүү Монгол түмнийхээ үндэсний хувцас урлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ангийн анддаа баяр хүргэж улам их амжилтийг хүсье
0
0
0
Хариулах
huyagaa
(122.201.19.99)
2015-06-20 07:43:12
hiisen hubtsas n gadnaas harahad taalagddag uzej baij abya gesen bolobch budag gardag buugnurdug bol chanargui l yum bna daa iim unetei baij chanartai materialaar hiibel zugeer shuu hudaldan absan setgel hanamj baih estoi bizdee amjilt
0
0
0
Хариулах
Eegii
(103.26.193.97)
2015-06-03 20:33:29
Edniiheer uilchiluulj bsn unen taalagdasan odoo goy urt deel hiilgenee saihan yria huureitei nudend dulaahan mundag busguin buh shinjiig haruulsan hun
0
0
0
Хариулах
Зочин
(150.129.142.105)
2015-06-01 22:14:42
Ямар ухаалаг эмэгтэй бэ
0
0
0
Хариулах
Chimeg
(150.129.142.105)
2015-06-01 22:12:56
YSTOI LAITAI GOY HAYAG BAIRSHIL N HAANA BE
0
0
0
Хариулах
Nomuunaa
(150.129.142.105)
2015-06-01 22:07:49
Uneheer sonin goy medremjtei neg l goy egch shuu edniiheer uilchiluulj deel tsamts hiilgesnees hoish mongol deelend shunan durlaj mongol hun bol tursunduu talarhaj yvna daa Uur olon urlangaar yvj uzesen edniihees uur gazar ochihoor taalagdahaa bolison bnle Tanai salonii hamt olond ulam ih amjilt
0
0
0
Хариулах
Zaya
(150.129.142.105)
2015-06-01 22:01:43
Хүмүүс яахаараа ийм муухай атаархуу заваан зантай байдаг байнаа хийж чадаж байгаа хүн шуналтай байдаг юм хийж бүтээж чадахгүй байгаа сэгсэгэр авгай нар хичнээн шуналтай байх гээд ч толгой хоосон авъяас билэггүй хүмүүс яалтай ч билээ дээ арчаагүй хүн бусдыг ингэж шүүмжилж суудаг байхдаа Мөнгөтэй л бол нохойн гөлөгч аваад өмсөдөг брэнд хувцаснаас 1000дахин илүү ийм гоё урлан ажиллуулж байгаа мундаг бүсгүйгээр бахархаад барашгүй мэт санагдана
0
0
0
Хариулах
Zaya
(150.129.142.105)
2015-06-01 21:53:04
Nice
0
0
0
Хариулах
Зочин
(122.201.21.126)
2015-05-29 08:31:54
Bi bas zajialj bsan Nogoon daavuunii oruulgatai deel avsan Aimar budag gardag yum bna lee Materialaa gadaadaas unetei avdag geed huvtsasnuudaa unetei zardag yum bna lee Getel yagaad iim muu yumaar hiichiheed unetei zaraad bgaa yum be Humuus negent zoriod ochchihsondoo nerelheed zahialchihdag sanagsan Neg deel 950000 unetei Hoslol ni 650000
0
0
0
Хариулах
хэрэглэгч
(122.201.21.126)
2015-05-29 08:20:06
Би захиалж бсан Материал нь бөөгнөрөөд онцгүй болчихсон Их үнэтэй авсан сэтгэл ханамж муу бна Нэгэнт үнэтэй зардаг бж сайн материалаар хийх ёстой биздээсураг сонсохноо хүмүүс Шунал Урна гэх юм билээ Ахиж авахаа больсон
0
0
0
Хариулах
(108.18.21.24)
2015-04-26 01:25:14
too bulky targan xumuus-g ulam targan xaragduulsan yu ni goe baigaag erdoo medexgui bn avaad omsox negen ni please enjoy
0
0
0
Хариулах
Ganaa
(1.25.115.210)
2015-03-24 00:29:05
tanii buteeluud ih taalagddag shu tsaashdiin uisd chine amjilt husii mongolchuud maana undesnii huwtsasaaraa gangarah bus urgeljiin heregleegee bolgoosoi gedegt sanal neg bna amjilt husii
0
0
0
Хариулах
nami
(122.201.24.171)
2015-03-19 13:23:48
salonii hayagiig uguuch
0
0
0
Хариулах
gerel
(112.72.13.29)
2015-02-28 19:36:47
mash ih taalagdlaaoiroltsoogoor yamar une hanshtai gardag ve
0
0
0
Хариулах
eegii
(116.121.221.148)
2015-02-28 16:46:19
Estoi aimshigtai shunaltai zawaan huuhen
0
0
0
Хариулах
Цолоо
(202.21.111.98)
2015-02-17 11:51:53
Энэ Урнаа гэж Ээмэр шуналтай ээмэр хүүхэн дээЧадах бүхнээ шулна л гэж үздэг Хүн тэгээд төрөл арилжсан юм шиг л амьдархымдоо
0
0
0
Хариулах
Deegii
(112.72.13.135)
2015-02-15 13:53:19
Sain bnuu Salon ni haana bdag ym boloo
0
0
0
Хариулах
Оюуна
(182.160.38.35)
2015-02-14 11:32:40
Би энэ бүсгүйн урласан хувцсыг өмсдөг Үнэндээ европ хувцас өмсмөөрүй санагддаг болсон Чиний хувцас гайхалтаймаш сайхан мэдрэмжийг төрүүлдэг Урлаж буй бүтээл шигээ дотоод ертөнцөөр чинь аяллаа Гайхалтай байлаа баярлалаа
0
0
0
Хариулах