Өнөөдөр ”Цагаан цуглаан” болно
Өнөөдөр буюу 2015.02.28-ны 18:00 цагт Чингисийн талбайд болох "ЦАГААН ЦУГЛААН"-д хүрэлцэн ирж чин сэтгэлээрээ нэгдэн 4 настай хохирогч охины буянд зориулан гэрэлт зул /лаа/ өргөн 5 минут чимээгүй зогсон гашуудаж Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрхийн төлөө тайван жагсаал цуглаанд оролцохыг урьж байна.

Цагаан цуглаанд ирэхдээ
- Гэрэлт зул буюу лаа,нэг удаагийн зул зэргийг гартаа барьж зогсох байдлаар гар түлэхгүй, салхинд үлээгдэн унтрахгүй мөн гал үүсгэхгүй байх хэлбэрээр хүн бүр өөрсдөө бэлтгэн авчирна.
- Эхийн цагаан сүү, хүний нинжин сэтгэлийг болон нийгэмд учирсан энэ хар бараан сүүдрийг дарахыг бэлгэдэж хүн бүр аль болох цайвар хувцаслан /цагаан малгай, цагаан ороолт нөмрөг зүүх г.м/ ирэх бөгөөд талийгчийн хойдын буянд зориулж өргөх цагаан, ягаан цэцэг мөн чихмэл тоглоом зэргийг авчирч болно.
- Монгол улсын хууль тогтоомжийн дагуу бид уг цуглааныг цагдаагийн байгууллагын тодорхой хяналт хамгаалалт дунд явуулах болно. /Зөвхөн уг заавар шаардлагын дагуу гэрэлт зул, лаа бэлтгэн ирсэн хүмүүсийг хамгаалалтын бүсээр нэвтрүүлнэ./ Иймд үйл ажиллагаанд ирж буй хүмүүс буяныг бодож дор бүрнээ бэлтгэн аль болох уур уцаар, бухимдлаа барин эмх замбараатай, бие биенийгээ хүндлэн оролцохыг хүсье.
- Нийгмийн хар бараан, бухимдал, гажуудал бүхнийг дарахад иргэд бидний энхийн дуу хоолой, эв нэгдэл чухал учраас хүн бүр ёс зүйтэй, эмх замбараатай оролцохыг уриалж байна
- Энэхүү постер албан ёсных бөгөөд хүн бүр өөрийн фэйсбүүк болон твиттерийн ковер зургаа болгон түгээж олон хүнийг энэ буяны арга хэмжээнд оролцуулахад хувь нэмрээ оруулна уу.
БИДНИЙ ХАМТЫН ЭВ НЭГДЭЛ БИДНИЙ ЭХ ОРОН БИДНИЙ ҮР ХҮҮХДИЙГ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙД ХҮРГЭНЭ.
Зохион байгуулагчид.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.